2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Улсын төрийн албаны үйлчилгээг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, нам бус бөгөөд илүү мэргэшсэн чиглэлээр хөгжүүлэхийн төлөө боломжит урт хугацааны дэмжлэгийг эрэлхийлэн судалж байгаад би сэтгэл хангалуун байна. Мөн түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт эрчимтэй өсөж байгаа нь миний хувьд баярлууштай хэрэг билээ. Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дээгүүрт тооцогддог Канад Улс танай орны гурав дахь том түнш. Бидэнд, харилцан ашигтайгаар эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн баяжуулах гайхалтай боломж бий. Миний ойлгож байгаагаар нэн ялангуяа боловсрол, барилгын технологийн салбарууд нь ирээдүйд үр өгөөжтэй байж болохуйц түвшинд тооцогдож байна. Олон улсын тавцанд бид хамтдаа 35 гаруй байгууллагын гишүүнчлэлд багтдаг. Монгол Улс Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага зэрэгт амжилттай элсэн ороход Канад Улс идэвхийлэн дэмжиж ирсэн. НАТО болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч бид мөн хамтран ажилладаг. Энэ ялдамд Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгэж, нэн ялангуяа Монгол Улсын манлайлал дор иргэний нийгмийг бэхжүүлэн чадавхжуулах үйлсэд дорвитой ахиц гарсан явдалд баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Энэхүү зорилго нь Канад Улсын хувьд ч мөн эрхэм бөгөөд бид Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Иргэний нийгмийн асуудлаарх ажлын хэсгийг тэргүүлдгээрээ бахархдаг. Үүний сацуу Монголын болон тус нийгэмлэгийн нэлээдгүй тооны гишүүн орны сургалтын тогтолцоонд нэвтрүүлэх гэж буй “Ардчиллын боловсрол олгох хөтөлбөр”-ийг боловсруулахад оруулсан Канад, Монгол хоёр улсын хамтын хүчин зүтгэлийг би энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Дэлхийн олон улс оронтой харилцан уялдаатай байх нь бидний хувьд асар их ач холбогдолтой болохыг Канадчууд ойлгодог. Тэрхүү харилцаа нь олон улсын сайн засаглал, энх тайвныг хамгаалахад хүчин зүтгэх үүрэг хариуцлагыг ч мөн дагуулдаг болохыг бид ухамсарладаг. Үүний учир яг энэ мөчид би, өөрийн орон гэр хайртай дотнын хүмүүсээ орхиж Судан, өөр бусад алс холын орнуудад НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцож олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахиулахын төлөө хүлээсэн үүргээ гүйцэтгэж яваа эрэгтэй, эмэгтэй бүхий л Монгол дайчдын зүтгэлийг хүндэтгэн, ёслохыг хүсэж байна. Канад Улс цэргийн сургуулилтын хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсын олон улсын энхийг сахиулах чадавхыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Улам бүр шударга бөгөөд энх амгалан ертөнцийн төлөө бид бүс 140
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw