Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж дууслаа. Ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон Улсын Их Хурлын гишүүд та бүхэнд баярлалаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2016.04.05-2016.05.23) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.04.05) Улсын Их Хурлын эрхэм гишууд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган энэ Улсын Их Хурлын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулийн дагуу хэлэлцэх ёстой асуудлаас гадна түрүүчийн чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлууд үргэлжлэн хэлэлцэгдэнэ. Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзан Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн тухай тайлагнаж харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Миний бие Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг мөн хүн ам ихтэй гурван суманд очиж уулзалт хийлээ. Эдгээр орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийн бүтээн байгуулалттай танилцан Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар болон улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ. Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол улсын эрх ашигт нийцээгүй тухай энэ гэрээг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. Улсын Их Хурлын ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан. 127

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw