МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 зохицуулалт нь гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад үр дүнтэй зохицуулалт болно гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурал анх удаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталлаа. Түүнчлэн ДЦС-4 өргөтгөлийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталснаар энэ намраас эхлэн цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх ажил 120 мВт-аар ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Намрын чуулган шүүх, цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулиудыг баталсны дээр Авилгын эсрэг болон холбогдох зарим хуулиудад өөрчлөлт оруулж прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авилгатай тэмцэх газарт шилжүүллээ. Үнэт цаасны зах зээл дэх хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хяналт, хариуцлагыг чангатгах зорилгоор Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад мөн зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно. Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд нээлттэй, ил тод хүргэж байгаа нь гишүүн бүрийг сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих боломжийг бий болгож байгаа. Энэ чиглэлээр цаашид ч хийх зүйл багагүй байна. Нөгөө талаас Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, боловсронгуй болгоход Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн хариуцлагатай, ажил хэрэгч хандлага чухал байна. Хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж байна. Энэ нь сайшаалтай хэдий ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай, хууль тогтоох үйл ажиллагааг чанартай байлгахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын чуулганы болон байнгын хороодын хуралдаанд идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын агуулгад хөгжлийн бодлоготой уялдсан олон асуудал багтаж байна. Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох Байнгын хороод хэлэлцэж байгаа. Миний бие “Үндэсний хөгжлийн стратеги” сэдэвт симпозиумыг санаачлан Хэнтий, Дархан аймагт зохион байгуулсан. Иргэд энэ асуудалд анхаарлаа хандуулж идэвхитэй оролцож байна. Тийм учраас та бүхнийг завсарлагын хугацаанд энэ сэдвээр иргэд, сонгогчдынхоо дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна. Иргэдийн санал бодол хөгжлийн оновчтой, цэгцтэй, аль ч нам нь засгийн эрх барьж байсан, хэлбэрэлтгүй дагаж 55
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw