Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Улсын Их Хурал “Чингис” бондыг гаргаснаар улс орны эдийн засгийн бүхий л салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж, үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Олон чухал зээлийн хэлэлцээр, төсөл хөтөлбөрийг баталсны дотор Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”- ийг Улсын Их Хурал соёрхон баталснаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэх үндэс тавигдаж байна. Парламентын гадаад харилцаа тасралтгүй өргөжиж, Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, БНХАУ- ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар үг хэлсэн байна. Парламентын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан бөгөөд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим систем, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэн тоон системийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, 21 аймгийн Иргэний танхимуудыг Төрийн ордонтой холбосон дүрст хурлын систем байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 6 телевиз, www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулах, "Төрийн мэдээлэл" эмхэтгэл болон эмхэтгэлийн цахим хувилбарыг нийтэд үнэ төлбөргүй түгээх зэргээр хууль тогтоох ажиллагааны ил тод байдлыг хангаж байна Энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан шалгахдаа иргэдийн оролцоог бодитой хангах зорилтын хүрээнд Улсын Их Хуралд өргөн барьсан хууль тогтоомжийн төслийг нийтэд ил болгон саналаа өгөх боломжоор хангах, гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр телевизийн нэвтрүүлэг, ном товхимол зэрэг сурталчилгааны материалыг бэлдэн олон нийтэд хүргэх, иргэдийн үзэл бодол, саналыг үйл ажиллагаандаа тусгах Улсын Их Хурлын нээлттэй сонсголын танхимыг байгуулан иргэд, сонгогчдод хууль тогтоогчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг илүү нээлттэй болголоо. Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар 8

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw