МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Надаас маш олон хүн яагаад Ардын намтайгаа хамтраад цаашаагаа гацаж түгжрээд байлгүй хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж болдоггүй юм бэ гээд байнга асуудаг юм. Энэ асуултын хариулт бол ёс зүй, хэм хэмжээний асуудал юм байгаа юм. Би МАН-ын 90 гаруй жилийн туршлага, зуу зуунаар хэмжигдэх үйл хэргийг нь үгүйсгэхгүй ээ. Гэвч энэ цаг үед эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа, хариуцлага хүлээж, МАН-ыг төлөөлөн энэ танхимд сууж байгаа монгол төрийн түшээд та бүхэнд бас хандаж хэлье. МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм даа. МАН түмний төлөөлөл гэдгээ умартаж, төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй дээ. МАН ард түмний дайсан бол АН гэж сурталддаг байж хэрэггүй дээ. МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ. МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ. МАН төрийн төсвийг намын түрийвч болгодог байж болохгүй ээ. МАН ард түмний хөрөнгөөр Ардын нам гэсэн хаягтай байшин барилга барьж, өмчилдөг байж болохгүй ээ. МАН хийж бүтээхийг хөшөө барих гэж ойлгодог байж бас болохгүй ээ. МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж болохгүй ээ. Эдгээр дутагдлаа ойлгон ухамсарлаж, эх орныхоо язгуур эрх ашгийг улс төрийн ашиг хонжооныхоо өмнө тавих болсон тэр цагт хамтран ажиллахад бэлэн байгаагаа би хувь хүнийхээ хувьд илэрхийлж байгаа. Ардчилсан Ерөнхийлөгч өө, Ардчилсан Их Хурлын даргаа, Эрхэм гишүүд ээ, Өнөөдөр 2014 оны 11 сарын 5-ны өдөр. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үр дүнгүй улс төрийн хэрүүл тэмцэл хийсээр бүрэн эрхийнхээ хугацааны талыг өнгөрөөсөн гашуун үнэн харамсалтайгаар үргэлжилж байна. Харин шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Цаашид ч олон бүтээлч ажлуудыг би хүлээж байна. Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа 75
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw