Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 байдал нь олон янз байдлын дундаас илт товойн харагдаж байна. Олон жилийн турш Ази тив дэлхийд их зүйл өгсөн. Ирээдүйгээ бүтээх үүрэг хариуцлага одоо энэ тивд оногдож байна. Иймээс хүний үндсэн үнэт зүйлс, хүн төрөлхтний өмнө хүлээсэн түгээмэл хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, улс үндэстний хоорондын харилцаанд ардчиллын хэм хэмжээг ашиглах явдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бидэнд шаардагдаж байна. Оюун санааны нийтлэг өвдөө бүгдээрээ анхаарлаа идэвхтэй хандуулъя. Ингээд Азийн ирээдүйг дархлахын тулд ардчиллын үнэт зүйлсээр хэлэлцүүлэг өрнүүлцгээе. Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс юм. Одоо энэрэнгүй сэтгэлийн хүчээр манай тивийг тэргүүлэх ёстой. Эртний мөргөлийн замыг ойлголцол, хамтын ажиллагааны шинэ зам болгож өөрчлөхийн тулд Та нартай болон бүс нутаг дахь бусад улстай бид хамтдаа ажиллах болно. Бидний хүрэх гэж зорьж байгаа ирээдүйд энэ нь ганцаараа баталгаатай хүргэж чадахгүй гэдгийг бид мэднэ ээ. Гэхдээ энэ бол амжилт гаргах илүү боломжийг бидэнд олгох үүд хаалгыг дахин нээж байгааг би мэднэ. Эрхэмсэг ноён Монгол Улсын Их Хурлын дарга аа, Энэ өглөөний мөргөлөө миний бие Махабодхи модны үндсийг Монгол Улсын Гандан хийдэд суулгаснаар эхэлсэн. Энэ бол оюун санааны нэгдмэл өвдөө миний үзүүлсэн хүндэтгэлийн бэлэг тэмдэг байлаа. Тарьсан мод маань ургаж төлжихийн хэрээр энэ нь манай хоёр орны хоорондын түншлэл өсөн бэхжих бэлэгдэл болох юм. Цаг хугацаа улирахын хэрээр энэ нь дэлхий дэх хүмүүнлэгийн бэлгэ тэмдэг, энэ гараг ертөнцөө хайрлан хамгаалахын бэлгэ тэмдэг бас байх болно. Баярласнаа дахин илэрхийлье. Баярлалаа. Би танай парламентын танхимд орж ирээд нэгэн зүйлийг анзаарлаа. Танай төрийн сүлдэнд бадамлянхуа цэцгийг бэлгэддэг юм байна. Манай улсад ч бас бадамлянхуаг бэлгэддэг юм. Энэ нь манай хоёр орны хооронд нийтлэг төсөөтэй олон зүйлс байдгийн нэг нотолгоо юм. Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе. 157

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw