Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 нь баталж, жагсаалтыг нь гаргаад энэ ажлыг хурдан эхэлье. Эс бөгөөс төр маань хүнд суртал, эрхийн таргаа даахгүй болох нь. Энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй эрхэм гишүүдийн тоо олширсонд би баяртай байна. Төрийг урлах, засах ажил цаашид улам амжилтгай явна гэдэгт итгэж байгаа. Хүн өөртөө төртэйг мартаж болохгүй. Хувь хүний төр хүчин мөхөсдсөн үед л нийтийн төр оролцож байх учиртай. Төрийн гол үүрэг бол хуулийг хэрэгжүүлэх, хүнд үйлчлэх хоёрт л оршдог. Иймээс ч төрийн хүний мөн чанарыг хууль биелүүлэх чадвараар нь, иргэддээ тохиож байгаа асуудлыг шийдэх сэтгэл зүтгэлээр нь хэмждэг. Төрийн албыг нийтийн үйлчилгээ гэж хэлдэг нь бас санамсаргүй зүйл биш. Үйлчилгээнд л сэтгэл шингэдэг. “Чөтгөр гоймонд дурлав” гэж. Зарим хүн төрийн албанд оронгуутаа, юун туханд хүрэлгүй эрх цуглуулах өвчинд автах юм. Дарга, сайдуудын тушаал захирамж гаргадаг замбараагүй эрхийг хуулиар журамлах ёстой. Дур зоргоороо хэм хэмжээ тогтоож, хүний эрхийг зөрчөөд байгаа юм. Шаардлагатай бол дүрэм журмаа өөрчил. Хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газраар дамжуулж гарга. Бас хүн ажлаас халах өөрчлөхөд учиртай хандмаар байна. Тэр хүнийг хамт олон нь ил тод хэлэлцээд өөрчилье гээгүй бол, өөрөө хүсэлт гаргаагүй бол, тавигдаж байгаа шаардлага бодлогыг хэрэгжүүлж чадаж байгаа бол хамаагүй халаа солио хийдгээ зогсоох хэрэгтэй. Энэ шаардлага бол төр, засгийн газарт ч, яам агентлагт ч, орон нутгийн засаг захиргаанд ч хамаатай. Ер нь шинэчлэл хийх гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчил, дүрмээ өөрчил. Түүнд зохицож ажиллахыг албатуудаасаа шаард. Гэхдээ даргад таалагдахгүйг бус харин иргэнд таалагдахгүйг өөрчлөхийг шинэчлэл гэж байгааг сана. Би хэлж сануулах үүрэгтэй. Би ард түмэн гэж ярих эрхтэй. Би та нарт улсын зовлон ярих гэсэн юм. Байх газраа байхгүй мөртлөө, хүний замд тээглээд байдаг. Үүнийг л харалган төр гэж нэрлэдэг. Эрхэм гишүүд ээ, та нарын яриад байсан шударга ёс тогтоох ажил чинь юу болж байна аа? Жаахан орж ирж байсан хөрөнгө оруулалт зугтаж байна. Юм бүтээж хийх гэсэн хэсэг маань мохож байна. Хулгайтай, худалтай, авлигатай тэмцэх, Монгол Улсыг хөгжүүлэх босгох, ард түмний амьдралыг өөд нь татах амлалтууд чинь юу болсон бэ? Надтай уулзсан хүмүүс үүнийг та нараас асуу гэсэн учраас би үүнийг асууж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүд ээ, улсаасаа төөрчихсөн юм шиг явдгаа болих хэрэгтэй. Амьдрал дунд ор. Би манай улс төрчдийн юунд юлган гүймхийг, бас юунд шилээ татдагийг сайн мэднэ. Би та нарт хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ? Ү нэн шүүмжлэл, хатуу үг бол худал магтаалаас олон дахин тустай шүү. Би зарим хийж байгаа, хийх шаардлагатай байгаа ажлын талаар ярилаа. Зарим зүйлийг хамтарч хийх гэж та нарыг уриалж байна. Авлигатай тэмцэх, ядарсан нэгэнд туслах бол миний араншин. Авлига бол мөөгөнцөр шиг. Үе үе хусаж л байхгүй бол ургаад гараад ирдэг. Авлига бол хавдар шиг хортой. Огтолж хаяхгүй л бол үсэрхийлдэг. Түмэнд үйлчлэх тангараг өргөчихөөд эргээд иргэдээсээ хулгай хийхийг зөвшөөрч болох уу? 39

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw