2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Гурав. Монголын парламентын төлөвшлийг гүнзгийрүүлэх нь Эрхэм гишүүд ээ, Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламент 25 жилд Анхдугаар хуралдааныг 6 удаа, ээлжит хуралдааныг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол167, Улсын Их Хурлын ТОГТООЛ1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэж баталжээ. Өнгөрсөн хугацаанд байнгын ажиллагаатай парламентад Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын зэрэг давхардсан тоогоор 31 Байнгын хороо, Хүний эрхийн, Аюулгүй байдлын, Нутгийн өөрийн удирдлагын, Ёс зүйн, Төсвийн зарлагын, Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын зэрэг давхардсан тоогоор 15 дэд хороо, Ажлын байр бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах зэрэг асуудлаар 7 түр хороо байгуулагдан ажиллаж ирсэн байна. Монголын парламент ерөнхийлөгчийн сонгуулийг 6 удаа зарлан зохион байгуулж ард түмнээсээ сонгогдсон Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нарын Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа. Улсын Их Хурлын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Очирбат 12 удаа, Багабанди 21 удаа, Энхбаяр 17 удаа, Элбэгдорж 11 удаа үг хэлсэн байна. Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламентад давхардсан бус тоогоор 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор 7 удаа сонгогдсон гишүүн 2, 6 удаа сонгогдсон гишүүн 2, 5 удаа сонгогдсон гишүүн 4, 4 удаа сонгогдсон гишүүн 14, 3 удаа сонгогдсон гишүүн 30, 2 удаа сонгогдсон гишүүн 68, 1 удаа сонгогдсон гишүүн 206 байна. Улсын Бага Хурал болон 6 удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон хүний 321 буюу 98,5 нь дээд боловсролтой, 2 буюу 0,6 хувь нь тусгай дунд боловсролтой, 3 буюу 0,9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 27 буюу 8,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд гишүүдийн19,6 хувь нь 25-35 насны, 47,0 хувь нь 36-45 насны, 33,4 хувь нь 46-аас дээш насны, мэргэжлийн хувьд 20,8 хувь нь эдийн засагч,12,6 хувь нь багш, 28,5 хувь нь инженер,13,2 хувь нь хуульч, 2,8 хувь нь сэтгүүлч, 0,6 хувь нь малчин, 21,5 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Эрхэлж буй ажлын хувьд, Улсын Их Хурлын гишүүдийн дотор Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 83, төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан195, нам, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан 62, бизнес эрхэлж байсан 66 хүн байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 97 хүн байна. Өнгөрсөн 25 жилд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн 164
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw