2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V яваа хүмүүсийн хувьд таван шатлалтай байдаг гэж боддог. Хамгийн эхнийх нь ёс зүйн хариуцлага. Энэ бол хүн болж төрсний ийм өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд заавал дагаж явах ёстой хариуцлага юм. Өнөөдөр ёс зүйн хариуцлагыг харуулж байгаа төрийн өндөр албан тушаалтан, сонгогдсон, томилогдсон албан тушаалтан харагдахгүй байна харамсалтай нь. Улсын Бага Хурлын үед харагддаг байсан шүү. “Өөрийнхөө цалинг 20 дугаар тогтоолоор хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашигласан байна чи, тэр мөнгөнөөсөө чихэвчний хоёр ширхэг магнитафон худалдаж авсан байна” гээд тэр үед Улсын Бага Хурлын гишүүнийг бид Улсын Бага Хурлаас чөлөөлж байсан. 160 төгрөгийн үнэтэй жижиг магнитафон шүү дээ, хоёрыг худалдаж авсан байна гээд. Түүнийг эд мөрийн баримтаар тогтоосон гээд тэр хүн бид худалдаж авсан нь үнэн гэж хэлээд Улсын Бага Хурлын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. Ийм хариуцлагатай, ёс зүйтэй төртэй байсан юм шүү бид нар. Тийм парламенттай байсан юм. Б.Чимид гуай хэлдэг байсан “8 төгрөг хөдөө томилолтоор явахдаа илүү зардал гаргасан бол цалингаасаа төлдөг байлаа” гэж. Өнөөдөр ингэж байгаа төрийн албан хаагч байна уу? Өнөөдөр төрийн мөнгөнөөс 8 төгрөг илүү зарцуулсан, зүй бусаар зарцуулсан төрийн албан хаагч эргүүлж төлж байгаа ийм хүн байна уу? Тийм алба тушаалын, авлигын асуудалд орсон тийм хүн байна уу, төлөөд явж байгаа тэгээд хариуцлага хүлээгээд явж байгаа? Үүнийгээ бид бодох ёстой. Нэгдүгээрт, ёс зүйн хариуцлага байгаа, хоёрдугаарт, улс төрийн хариуцлага. Улс төрийн хариуцлага гэдэг бол тухайн албан тушаалдаа би тэнцэхгүй байна, болохгүй юм байна гээд түүнээсээ чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм. Түүнээс явахыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, Монгол Улсын иргэн хүний хувьд иргэний хариуцлага байгаа. “Би ийм зүйлийн төлөө зүтгэх ёстой, би ийм нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой”. Тэгээд дараа нь захиргааны, дараа нь эрүүгийн хариуцлага шүү дээ. Өнөөдөр явж явж эрүүгийн хариуцлага яригдах ийм түвшинд заримдаа очоод алга болж байна шүү дээ. Энэ хариуцлагын тогтолцоо ерөөсөө алга байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй бол ардчиллын тухай ярих хэрэггүй. Хариуцлага байхгүй бол ардчилсан нийгмийн тухай ярих хэрэггүй. Дарга нар нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй гэж бодож байгаа юм. Би хариуцлагын тухай ярихдаа хүний тухай ярьдаггүй, би Монгол Улсын тухай ярьж байгаа. Би улсаа бодож хариуцлагын тухай ярьж байгаа юм. Бүгдээрээ улсаа бодъё л доо. Өөр өөрийн амьдралаар, өөрийн сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ, энэ нийгэмд. Заавал энэ улс төрд орж ирж, хариуцлага хүлээхгүй байгаа бүдүүлэг зан авираараа, байж байгаа хэлбэрээрээ Монгол Улсыг хохироогоод байж болохгүй шүү дээ. Бид одоо ийм зүйлтэй хариуцлага тооцдог болох ёстой. Бид ийм хууль тогтоомжоо гаргах хэрэгтэй байгаа юм. Та бүхэн мэдэрч байгаа даа, Улсын Их Хурлын гишүүн бүхэндээ одоо би та 172
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw