Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Тэд нар үүнээсээ салахыг бодож байна. Тэд нар биднээс тэс өөр, Монголтой харьцуулшгүй тогтолцоо. Бид бол асар өвөрмөц байршилтай, асар өвөрмөц сонголт хийсэн тэр нь эмзэг орон шүү дээ. Тийм учраас бид өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой. Ийм учраас Улсын Их Хурал нь Засгийн газрын Ерөнхий сайдаа томиллоо, тэр парламент нь шийдлээ. Тэр хүн гараад бүрэн бие даасан байдлаар Засгийн газрын гишүүнээр хэнийг авах, хэнийг томилохоо өөрөө шийдэх ёстой. Тэгэх юм бол тухайн салбарт юм хийж чадах, тухайн салбарт үнэхээр чадвартай гэж үзэх тухайн бодлогыг авч явах хүмүүсээ томилж чадна. Заавал тухайн намын гишүүн ч байх албагүй шүү дээ. Энэ эрхийг Ерөнхий сайдад өгөөгүй байна. Ийм учраас ар араас нь ийм татлагатай түлхээтэй, тэр хүнд татвар төлөх ёстой, нэг юмны шагнал болж орж байгаа хүмүүс чинь улс орны төлөө ажиллахгүй байна шүү дээ. Ийм учраас улс орон, засаглал чинь болохоо байлаа гэж хүмүүс хэлээд байгаа юм. Дээрээс нь тэр сайдаа хэзээ чөлөөлөх вэ. Хэзээ огцруулах вэ гэдгээ Ерөнхий сайд өөрөө шууд мэддэг байх ёстой. Тэр хүн өөрөө мэдрэх ёстой, тэр хариуцлагыг Ерөнхий сайдаас тухайн парламент нь нэхдэг байх ёстой. Бид нар нэг юм ойлгуулчихаж. Ардчилал гэвэл ийм байдаг юм байна, парламент гэвэл ийм байдаг юм байна. Их Хурлын гишүүд нь сайдаа томилдог юм байна гээд энэ 25 жил буруу явж ирсэн ойлголт буруу байна. Дэлхий нийтэд ингэж явдаггүй юм байна. Монголд ч гэсэн ингэж явж болохгүй юм байна. Энэ асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Энэ парламент шийдэх хэрэгтэй. Хоёрт, Ерөнхий сайдад өгөх ёстой гүйцэтгэх засаглалыг бид нар бүтээлч хариуцлагатай тэнцвэртэй болгохын тулд хоёр эрх бол Ерөнхий сайдад Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх хэрэгтэй. Ингэж албан тушаалын хойноос хөөцөлдөөд байх, уг нь бодлого яриад хууль гаргаад сууж байх ёстой хүмүүс шүү дээ. Тэгээд албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд татдаг, тэгэх гээд бодол өвөрлөөд сууж байгаадаа санаа зовох хэрэгтэй. Зарим нь мэдэхгүй байна гэж бодож байгаа байх. Мэдэж байгаа. Та нар бодсон л бол энэ дэлхий дээр, орчлон дээр бүртгэгдэж байдаг юм шүү. Тийм хөдөлгөөн, тийм хор найруулсан л бол үлдэж байдаг. Тэр чинь үр хойчид, цаашаа Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас энэ нүглийг одоо зогсоох хэрэгтэй. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү ажлыг үүрч явдаг, буян хийж, нүглийг арилгахын төлөө, нүгэлтэй тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс биш мөнгөний хойноос, суудлын төлөө үхэлдэн хаталдан ингэж гүйлдэж байдаг. Ичих нүүрээ алдаж байгаа шүү. Улсын Их Хуралд сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн cap, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ. Яагаад 178

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw