2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛAMEHT-V шийдвэрийг гаргаж, иргэд өөрийн гэсэн малтай болсон. Үндсэн хуульд мал сүрэг бол Монгол Улсын баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт орсон. Үүнийг би өнөөдөр яаж дурдаж байна вэ гэхээр Улсын Бага Хурал төрт ёсныхоо түүхэн уламжлалыг салган авч хэрэгжүүлсэн төдийгүй Монголынхоо соёл иргэншлийг хадгалж үлдэх, алдагдаж болзошгүй ирмэг дээр байсан тэр соёл иргэншлийг цааш нь баталгаажуулах суурийг бий болгосон гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин Монголын нүүдэлчин соёл иргэншлийг хадгалж явсан тэр уламжлал бол мал нь эзэнтэй болж, малчид нь малтай болж Монгол Улс нүүдэлчин орныхоо тэр шинэ соёлыг шинэ үедээ авч гарсан нь энэ өнөөдөр бидний бахархал, энэ өнөөдөр бидний энэ түүхэндээ бас бахархаж хэлж болох зүйл байсан юм гэдгийг онцолж хэлэх гэж байгаа юм. Үндсэн хуулийн тэр заалт бол үнэндээ бид нар малыг төрийн хамгаалалтад авсан тухай асуудал биш, нүүдэлчин Монголын соёл бидний соёл үеийн үед хадгалагдах ёстой гэсэн тэр том үзэл санаа гэдгийг өнөөдөр би энд онцолж хэлэхийг хүссэн зүйл байгаа юм. Би монгол заншлаараа өнөө өглөө босоод бурхандаа зулаа өргөөд өндөр Гэгээний их эв эеийн тухай сургасан Жанлавцогзолыг уншаад тэгээд дотроо ерөөл бодсон. Энэ маань Монгол хүн бүрийнхээ сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, үе үеийн парламент, парламентчид сэтгэлийнхээ, итгэлийнхээ нэгдлээр ухаанаа уралдуулж, үгүйсгэлийн биш үргэлжлэлийн бодлогоор авч яваасай, авч явах болно гэсэн ийм ерөөлийг би дотроо бодож ерөөсөн юм. Ингээд энэ ерөөл бат сайхан оршиг. Монголын үе үеийн парламент монгол түмнийхээ бүрэн эрхийн төлөөлөн байж, тэднийхээ төлөө сайн сайхан бүхнийг бүтээж явах ерөөл орших болтугай гэж ерөөе. Та бүхэнд баярлалаа. 186
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw