Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хөрөнгө оруулагчид тэр бүр татварын хөнгөлөлт хүсэхгүй байна. Улсын бодлого, хууль тууштай тогтвортой байхыг л харж байна. Бүгдээрээ энэ байдалдаа дүгнэлт хийе. Бодлогоо тогтвортой, тодорхой болгоё. Улаанбаатарт, эсвэл орон нутагт хичнээн хөрөнгө оруулбал хэдэн жил тогтвортой байхыг баталгаажуулъя. Уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл, эсвэл эрүүл мэнд, боловсрол, өндөр технологид оруулсан ямар хөрөнгө, ямар хугацаанд тогтвортой байхыг хэлж өгье. Уг хуулийг тогтвортой хэлбэрэлтгүй мөрдөнө гэдгийг баталгаажуулж өөрчлөлт оруулах босгыг нь ч тусгайлан өндөр хувиар зааж өгье. Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл байгааг нь сонсъё. Хүү багатай, хугацаа урттай зээлийг тэд хүсдэг. Нэмүү өртөг болон зарим татвар, төрийн олон шахалт дарамтыг хөнгөвчлөхийг тэд хүсдэг. Ажлын байр бий болгож байгаа, тэр тусмаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Мөн хот хөдөө, салбар орчин нөхцөлд нь тохирсон тодорхой, тогтвортой бодлого гаргая. Энд шийдлүүд, гарц бий. Тэдэнд туслахын тулд бүгдээрээ ухаанаа уралдуулцгаая. Ингэж чадвал Монгол Улс хөрөнгө оруулахад бизнес эрхлэхэд ээлтэй орон болно. Том нь ч босно. Жижиг, дунд бизнес ч сэргэнэ. Би энд нэг юмыг онцгойлон дурдах гэсэн юм. Монгол Улс бол дэлхийд байгаа ганц улс биш. Гэхдээ Монгол бол дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хоёр улсын хооронд оршдог цорын ганц орон. Манай орны газар зүйн байршилд давуу тал ч бий. Өвөрмөц хүндрэл бэрхшээл ч бий. Монгол Улс хоёр хөрштэйгөө бүх талаар найрсаг сайхан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Мөн манай орон дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүний хувьд бусад орон, олон улсын байгууллагатай харилцдаг. Энэ бүхэн манай ард түмний ажил амьдрал, улс орны хөгжил дэвшилд тодорхой байдлаар нөлөөлдөг. Монголоо газар зүйн байршлын хувьд бусад газар оронтой зүйрлэж бүү ярьцгаа. Монгол бол байршлын хувьд зүйрлэх юмгүй орон. Бидний дээр тэнгэр л нээлттэй байна. Энэ бол түрүүчийн миний хэлдэг бүтээгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтын бодлогод ч хамаатай зүйл. Гурав. Бид төрөө засалгүй уджээ.Төр томорч байна. Улам өөхөлж байна. Бидний нэн даруй засах ёстой нэг алдаа бол энэ. Төрийн зардлын хэмжээ нэмэгдсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин нь жил ирэх тусам өссөөр байна. Ханшны нөлөөллөөр үүсч байгаагаас бусад зардлын зүйл ангийг дээрээсээ аваад царцаах хэрэгтэй. Энэ хавар Засгийн газар төсвийн хүрээний мэдэгдлийг төлөвлөж орж ирэхдээ энэ зарчмыг баримтлахыг чиглэл болгоё. Нийгмийн амьдралд төрийн хэт оролцоог багасгах хамгийн сайн арга бол эрхийн шилжилт юм. Төрд, үнэн чанартаа дарга, шийдвэр гаргагчдад төвлөрсөн эрхийг боломжтойгоос нь эхлээд бусдад шилжүүлэх хэрэгтэй. Иргэдэд, олон нийтийн үүсгэл санаачилгын, мэргэжлийн болон бизнесийн байгууллагуудад төрөөс хуульчилж шат дараатай шилжүүлэх олон эрх, үйлчилгээ бий. Хуулийг 38

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw