Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хийх, улс төрийн харилцааны шинэ төлөвлшлийг бий болгох ийм эрх зүйн зохицуулалтууд бидний чиг үүрэг байсан. Энэ дагуу бидний үйл ажиллагаа ирээдүйд гарч ирэх Монголын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны угтвар болгон хийгдэж байсан ийм түүхтэй юм. Хоёрдугаарт, Улсын Бага Хурлын үндсэн үүрэг бол Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан, ард нийтээр хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах чиг үүрэгтэй. Ийм үүргийг Улсын Бага Хурлын гишүүд бидний үүрэг гэж хүлээн авч, энэ үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм. Өнөөдөр бидний дунд байхгүй ч гэсэн алд биеэ алжаан байж энэ их ажлаа хийж явсан тэр нөхдөө бид мартахгүй, тэр нөхдийг маань түүх мартахгүй юм. Улсын Бага Хурал чухамхүү ийм л үүрэгтэй байсан учраас, ийм дуудлагыг хүлээж авсан учраас, ийм даалгаварыг хүлээн авсан учраас бидний ажиллагаа бас өвөрмөц байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Яг энэ өдөр бид дэгийнхээ хуулийг баталж, дэгийнхээ хуулийн дагуу ажилласан. Гэхдээ бидний ажиллагааг дэг жолоодоогүй, бидний ажиллагааг бидний сэтгэл жолоодсон. Аливаа асуудал дээр зөвшилцлийг бий болгох тэр зүйлийг тухайн хуралдаан дээрээ дэг журмаараа тогтоож байсан. Энэ бол чухамхүү дэгээр тогтоохоос гадна чухам өөрсдийнхөө тухайн асуудал, тухайн нөхцөл байдалдаа тохируулан зөвшилцөл, ойлголцлыг бий болгох механизмыг бидний гол дэг хэмээн ингэж ажиллаж ирсэн гэдгийг онцлог болгож дурдаж хэлмээр байна. Улсын Бага Хурал 1992 оны 01 дүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батл агдсаны дараагаар Үндсэн хуулийн хавсралтын тухай хуулийг оруулан батлуулж үүгээрээ Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тийм учраас Улсын Бага Хурал бол Улсын Их Хурлын бүрэн эрхийг шилжүүлэн уламжлуулан хэрэглэж ирсэн гэдэг онцлогийг хэлмээр байгаа юм. Ингээд Улсын Бага Хурал 5 жилийн бүрэн эрхийн хугацаагаар сонгогдсон юм. Бид нар бүрэн эрх гэдэг бол үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлэхийн тулд зайлшгүй хангагдах эрхтэйгээр ажиллах гэдэг тийм ойлголттой байсан учраас бид үүргээ биелүүллээ. Анхны ардчилал, зах зээлийн харилцааны сууриудыг тавилаа. Үндсэн хуулиа батлууллаа. Бид үүргээ хэрэгжүүллээ. Тийм учраас бид 5 жилийн эрхээ эдлэх гэж зүтгэхгүй ээ гэж. Яагаад гэвэл ийм эрх үүргийг ногдуулахад бидэнд өгсөн учраас бид энэ эрхээ дараагийн Их Хуралд нь шилжүүлэх ёстой. Ингэж эцэг парламентын хувьд дараагийн Их Хурлын хуулийг баталж, дараагийн Их Хурлын сонгуулийг баталж, дараагийн Их Хурлын үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж өгсөн ийм түүхтэй юм. Би энэ болгоныг хэлэхдээ Бага Хурлыг онцолж хэлж байгаа зүйл биш. Үе үеийн парламент ийм л зарчимтай, ийм л сэтгэлтэй, ийм л мандат буюу үүрэгтэйгээр ажиллаж ирсэн цаашдаа ч ажиллах болно гэж боддогийнхоо хувьд жишээ болгож хэлж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. |Нэг зүйлийг бас онцолж хэлье гэж бодсон юм. Бага Хурлаас мал хувьчлах тухай 185

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw