2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V ажиллагааг хэрхэн явуулах вэ? гэдгийг ярилаа. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн нэг зарчим болж хэрэгжиж ирсэн зүйлийг албан ёсоор статус нэрийг нь өгч тайлбарлаж хэллээ. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх нь манай ард түмний эрх ашигт бүрнээ нийцэх зүйл гэж би бодож байна. Тийм учраас эдгээр зүйлүүдийг зөвхөн яриад өнгөрөх биш, энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ер нь Монголын ард түмний хөгжил дэвшил биднээс л шалтгаална. Монголын ард түмнээс, монгол хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалах болно гэдгийг би энд хэлэх нь зөв байх. Тийм учраас бүгдээрээ сая ярьсан зүйлүүдийг, олон зүйл хэлсэнгүй. Саяын ярьсан тоймтой гурван асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтарч ажиллацгаая. Баярлалаа. Хүндэтплийн хуралдаан дээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг (2015.09.13) Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Их Хурлын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Үндсэн хуулийн эцэг болсон Ардын Их Хурлын удирдлага болон үе үеийн Улсын Их Хурлын удирдлагууд,Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвпгүүлж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 25 жилийн өмнө яг энэ өдөр 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд андгай тангаргаа өргөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэхүү ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж, Улсын Бага Хурлын гишүүд биднийг урин оролцуулж байгаад Улсын Улсын Их Хурлын дарга Танд талархаж байгаагаа Бага Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс илэрхийлье. Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ- ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон ийм түүхтэй. Тиймээс Улсын Бага Хурал өөрийнхөө үйл ажиллагааны нэг чиглэл бол энэ ард түмний сонголт болсон 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хууль эрх зүйн хувьд нэн тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан юм. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн зах зээлийн харилцааны анхлах зохицуулалтуудыг 184
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw