Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Ү 2012-2016 илэрхийлсэн. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд сонгогч иргэдээ, тэдний эрх ашгийг, захиа даалгаврыг хормын төдий ч мартахгүй ажиллаж чадна гэдэгт би итгэж байна. Монголын түүхт төрийн түшээгээр сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Ёс журамтай, хариуцлагатай, өндөр дээд албандаа төр түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг баримтлан ажиллах их үйлсэд тань амжилт хүсье. Монгол түмэн мандан бадрах болтугай. Чуулганы хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.07.24) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр засгийн эрхийг хэрэгжүүлдэг билээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 6 дахь удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан хуулийн дагуу явагдлаа. Энэ сонгуулийн үр дүн нь улс төрийн намуудыг хамтарч, эвсэж ажиллахыг даалгасан ард түмний сонголт байлаа. Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний нэрийг дэвшүүлсэн Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд, ардчиллыг дэмжигч нийт иргэд сонгогчиддоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн манай намын саналыг дэмжиж надад итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргаар сонгосон Иргэний зориг ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдэд талархаж байна. Цаашид дөрвөн жилийн туршид хамтран ажиллах үүрэг хүлээсэн МАН-аас болон бие дааж сонгогдсон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Би Улсын Их Хурлын даргын хувьд нэг намын төлөөлөл гэдэг утгаар биш монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө Улсын Их Хуралд суудалтай намууд, эвсэл, бие дааж сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, хуулийн хүрээнд туйлшрахгүйгээр та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж өөрийн мэдлэг чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан бие сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчлан ажтлана гэдгээ илэрхийлж байна. Энэ удаагийн Улсын Их Хурлаас улс орон, ард түмний өмнө тулгарч буй тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ иргэддээ нээлттэй байлгаж хэрэгжүүлэх торгон мэдрэмжийг барьж ажиллахыг шаардсан түүхэн үүрэг оногдож байна. 11

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw