2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн үг (2014.11.05) Улсын Их Хурлын эрхэм дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие ард түмнийхээ өгсөн итгэл, оногдуулсан үүргийн дор Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар 2 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Итгэл найдвар, шинэчлэл өөрчлөлтийн асар их хүлээлтийг хөсөрдүүлэхгүй гэсэн зүтгэл маань сайн хамт олон, зорилго нэгт танхимын гишүүд, шинэчлэлийн төлөө сэтгэл гарган зүтгэсэн аймаг, орон нутгийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчид, бүтээн байгуулалтыг гардан хийсэн ажилсаг түмэн, итгэл өгөн дэмжих ард түмний дэмжлэгтэйгээр хүндхэн цаг үед бас боломжийн үр дүн, бодит бүтээмжтэйгээр үргэлжилж байна. Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрхэх нь цаг алдалгүйгээр хийж бүтээхэд бүхий л цаг хугацаа, ажил үйлс, хүсэл зорилгоо дайчлан зориулсан нь өнөөдөр та бүхний өмнө нүүр бүтэн зоригтой зогсох боломж олгож байгааг шуудхан хэлмээр байна. Хийж бүтээсэн бодитой ажлууд цаашдаа хийж бүтээх ажил үйлс маань бүгдийн нүдэн дээр ил тод, хангалттай хурдтайгаар үргэлжилж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байгаа. Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцрохын тулд бодит шалтгаан хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засаг, ард түмнийхээ амьжиргаа, Монгол Улсын гадаад нэр хүнд, харилцаа, хамтын ажиллагааг бүхэлд нь нуруундаа үүрч явдаг онцгой ач холбогдол үүрэг бүхий төрийн том багана юм. Хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн үндэслэлгүй, бодлогогүй тэмцэлд ганхаж тогтворгүйтэх юм бол ард түмний язгуур эрх ашигт шууд харшлахуйц хариуцлагагүй үйлдэл болно. Тиймээс сөрөг хүчний өргөн барьсан огцруулах үндэслэлд бодитой тоо баримттай хариултыг товчхон өгье. Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо. Энэ тоо бодитойгоор ингэж гарсан нь үнэн. Тэгэхдээ 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийг өгч байхад тэр үед бол Оюу толгой зэрэг томоохон үйлдвэрийн нөлөө бараг энэний тал хувийг бүрдүүлсэн байгаа. Өнөөдөр яагаад Монголын эдийн засгийн өсөлт ийм бага гарч байгаа юм бэ гэж. Өнөөдөр бол бид нар бодитой хөрсөн дээрээ буусан, гаднын хөрөнгө оруулалт, гаднын дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед өөрийнхөө дөрвөн булчингаараа хийж бүтээснээрээ энэ эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа. Жишээлбэл бол 2014 оны хагас жилийн статистикаас үзэх юм бол 5.3 хувийн 68
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw