Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэн үг (2013.07.10) Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ, Монгол Улсын нийт иргэд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эрх чөлөөтэй Монгол орны ард түмэн бид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ эдэлж Ерөнхийлөгчийн сонгуулиар ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид дахин итгэл хүлээлгэж, улируулан сонголоо. Энэ сонголт Монголын ард түмний шударга ёсны төлөө, авлигын эсрэг, улс төр, эдийн засгийн тогтвортой хөгжил, өөрийнхөө, гэр бүлийнхээ амьдралын сайн сайхны төлөө хийсэн сонголт юм. Энэ сонголт эрхэм Ерөнхийлөгч таныг өнгөрсөн 4 жил эхлүүлсэн бүхнээ тууштай үргэлжлүүлж, Монгол Улсынхаа төлөө чин шударгаар зүтгэж чадна гэдэгт итгэл төгс байгаагийн илэрхийлэл юм. Энэ сонголт Монголын ард түмэн 1990 оны цагаан морин жилд өрнөсөн ардчилсан хувьсгалыг батлан тунхаглах хүсэл зоригийн нотолгоо мөн. Эрхэм Ерөнхийлөгч өө, Та гэгээн нар, хөх тэнгэр, хөвчин дэлхий, олон түмэнтэйгээ хамт байж, Чингис хааныхаа хөшөө дурсгал, төрийн их цагаан сүлднийхээ өмнө тангаргаа өргөсөнд сэтгэл нэн баяртай байна. Таны эх орныхоо төлөө гэсэн чин зүтгэл, ардчиллын төлөө нугаршгүй тэмцэл, нэр хүнд, оюун ухаан, үзэл санааны тэнхээнд бид итгэж байна. Танд төр түмнийхээ итгэлийг дээдлэн, Монгол Улсынхаа төлөө улам илүү хурд, улам илүү эрч хүчээр зүтгэж, сонгогч түмнийхээ захиа даалгаврыг бүрэн биелүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний сүлд хийморь улам дээш мандан бадрах болтугай. 133

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw