Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V тусгагдсан олон санал, санаачилгыг бодит ажил болгож, шийдвэрлэхэд Улсын Их хурал, Засгийн газар бүх талаар хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэлээ хангаж, хадлан тэжээл бэлтгэх, нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагууд болон нийт иргэддээ анхааруулъя. Ард иргэд ээ, Та бүхэнд тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай. Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2013.09.16-2013.09.27) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.09.16) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Эрхэм гигиүүд ээ, Эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасан билээ. 2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа өмнөх Улсын Их Хурал тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна. Тухайлбал: Нэгдүгээрт, Өнгөрсөн оны 5 дугаар сард сонгуулийн өмнө Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар гадаадын 48

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw