2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V арилна. Монголын нэрийг дуртай нь хугалахаа болино. Миний нэр хугарвал хугараг. Монголын нэр бүү хугараг. Энэ үгийн үнэ цэн Монгол хүн бүрийн ясанд шингэнэ. Бид чинь нэр хугарснаас яс хугар гэж ярьдаг ардын хүүхдүүд шүү дээ. Улсынхаа нэрийг сайнаар гаргаж чадахгүй юм бол улс төрд, бодлого тодорхойлоход оролцох гэх хэрэггүй. Өөрийн нэрээ сайнаар гаргах өөр салбар, ажил манай эрх чөлөөт оронд бишгүй л байна. Тав. Байгаль орчиндоо хүйтэн цэвдэг хандсаар байгаа нь бид бүхний уучилж боломгүй алдаа шүү гэдгийг би иргэддээ хэлэх гэж бодсон юм. Эрүүл залуу хүн шиг, ургаа залуу модыг олон зуугаар нь хөрөөдөж унагадаг, шатааж явдгийг юу гэж ойлгох вэ? Булаг шандны эхийг хамгаалах биш ухаж төнхөж, бохирдуулж байгааг яавч зөвтгөж болохгүй. Биднийг хүрээлэн буй орчин хүнгүй бол байгаад л байна. Байгаад ч ирсэн түүх бий. Харин хүн бид хүрээлэн байгаа орчноосоо ангид амьдарч чадах уу? Амьсгалах агаар, уух ус, гишгэх газаргүй. Би хувьдаа Улаанбаатарын утааг зун ч мартаж болохгүй гэж боддог. Говь талын усны асуудал манай хөгжлийн хамгийн хурц, хамгийн ээдрээтэй асуудлын нэг болж босож ирж байна. Нийслэлийг хаяалсан Туул гол хэд хэд тасарлаа. Манай ихэнх иргэдийн хэрэглэдэг усны ундарга бохирдолтой нянтай болж байна. Улсынхаа хөгжлийг хүнтэйгээ холбож ярь гэж би хэлсэн. Нийслэл хотын орчны бохирдлын тухай ярихад л улсын хөгжлийн бүх асуудал хөндөгдөж байсан. Энэ асуудалд хамааралгүй ажилтай сайд дарга, салбар гэж байхгүй. Би энэ тухай сануулж хэлж Засгийн газрын хуралд оролцохдоо зөвхөн машины зөв, буруу хүрд, сэтгэгдлийн бичилт ярих гээгүй. Би улсын зовлонг хэлэх гэж л оролдсон юм. Иргэдээс үнэн үг гарч байгаа юм. Мөн иргэдийн оролцоотой шийдэл бүр зөв болж байгаа юм. Сумын байгаль орчны байцаагчийг сумаасаа л томилдог байг. Сум, аймгийн төрийн байгууллагууд боловсон хүчний сонголтоо орон нутгаасаа, иргэдийнхээ оршин байгаа газраасаа л хийг. Харин тэднийг сонгох, ажиллуулах шалгуурыг мэргэжлийн байгууллага, орон нутаг хамтраад тогтоо. Хариуцлагыг газар дээр нь тооц. Тэр амьдрал дотор байгаа хүмүүс л ажлаа, нутаг орныхоо онцлогийг сайн мэднэ. Байгаль орчны асуудал алга эргүүлэхэд иргэдийн шууд оролцооны асуудал болох нь энэ. Монголчууд хүүхдээ өмөөрөхөөс өмнө нутгаа эхэлж өмөөрдөг ард түмэн. Энэ бол амьдрах, ажиллах орчныхоо үнэ цэнийг их эртнээс мэдэрсэн гэсэн үг. Хүн л амьдрах орчноо боддог. Хүндээ эрх өг гэдгийн цаана маш чухал санаа энд нуугдаж байгаа. Байгалиа, орчноо хамгаалах өөд татах бодлого үйл ажиллагаанд иргэд оролцвол бас л зов болно. Энэ бодлогыг даргын мэдлээс иргэний мэдэлд шилжүүлье гэдэг бол энэ салбарын ажлыг цоо шинэ, бүтээлч шатанд гаргана гэсэн үг. 42
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw