Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V эцэслэн шийдвэрлэлээ. Дээрх чиглэлд шинэ төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хөрш орон болон гуравдагч зах зээлд эскпортод гаргах өргөн боломж бүрдэнэ. Намрын чуулганы сүүлийн өдрүүдэд хэд хэдэн чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг Улсын Их Хурал соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг баталснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх болно. Хэрэгжилт нь зогсонги байдалд ороод байсан Гол, мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд уг хуульд бус, харин түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар цаашид арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх төлбөрийн дарамтыг багасгаж, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн арга хэмжээг боловсруулах, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжих, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн зохистой төвшинг хадгалах боломжтой болж байна. Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр баталлаа. Уг хөтөлбөр нь богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс бүрдэж байгаа бөгөөд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц агуулгатай юм. Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний хүрээнд ноосны чанараас хамаарсан ялгавартай урамшууллыг олгох, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тогтоол баталлаа. Улсын Их Хурлын гишүүд ээ, Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдэхэд Улсын Их Хурлын шийдвэр, санаачилга, хяналт маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. 102

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw