Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үр дүнтэй, оновчтой, шуурхай болгох зорилгоор Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг боловсруулж байна. Удахгүй улс орон даяар Орон нутгийн сонгууль болно. Сонгуулийг цаг хугацаанд нь сонгогч иргэдийн оролцоог бүрэн хангасан, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударга зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хороо болон бүх шатны сонгуулийн байгууллагуудын үүрэг юмаа. Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.02.08) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулган төлөвлөсөн асуудлаа хэлэлцэн шийдвэрлэлээ. Намрын чуулган ажлын 93 хоног үргэлжилж нэгдсэн хуралдааны 34 удаа байнгын болон дэд хорооны хуралдааны хуралдааныг давхардсан тоогоор 131 удаа хийсэн байна. Чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 68. Олон Улсын гэрээ конвенци зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль З, хууль, хуулийн хэсэг зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 16, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус хэлэлцэн батлав. Хуулийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд, Төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа. Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн тусгай шаардлагуудыг хангасан төсвийг баталлаа. Макро эдийн засгийг мөнгөний бодлогоор тогтворжуулж ирснийг өөрчилж төсөв мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлэхээр болсон нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөг бууруулах, эерэг үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Төсвийн нийт орлого 7 их наяд 88 тэрбум 300 сая төгрөгт хүрлээ. 24

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw