Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 ажиллагааг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ бусад асуудлуудаар Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг амжуулахаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байна. Монгол Улсын хоёр хөрштэйгээ харьцах харилцаанд гарсан сүүлийн үеийн ололт амжилт нь манай улсад Гурав дахь хөршийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гурав дахь хөршийн холбоогоо бэхжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэх Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж байна. Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ ХБНГУ, Бельги, Англи, АНУ, Канад, Швед, Турк, Франц, Австри зэрэг улсад олон улсын хурал, чуулганд оролцож тухайн орнуудын хууль эрх зүйн орчинг судалж, парламентын үйл ажиллагаатай танилцсан байна. Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Булган аймгуудад ажиллаж, нийслэлийн эрчим хүчний бүтээн байгуулалт, Дөргөн, Тайшир, Эгийн голын усан цахилгаан станцын үйл ажиллагаа, төслийн явцтай танилцаж, Орхон аймгийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтэд оролцлоо. Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх ажил эрчимтэй явагдаж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд хуучин ТЭЦ-3,ТЭЦ-4 станцын хүчин чадлыг 50 болон 128 мВт-аар нэмэгдүүлж өргөтгөсөн нь цаг хугацаа хожсон зөв бодлого байсныг харуулж байна. Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах “Амгалангийн дулааны станц” хугацаандаа ашиглалтад орох боломжтой болжээ. Үүний үр дүнд нийслэлийн эрчим хүчний хангамж сайжрах нөхцөл бүрдэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн 65

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw