Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Дараа нь үдээс хойш Монголд хавдрыг эмчлэхэд туслах Бхабхатрон багажийг гардуулж өгнө. Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно. Эцэст нь нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжилд зориулж олгох болсноо миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Бидний аюулгүй хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж байна. Бие биеэсээ их зүйл сурч чадна. Юмыг сайн хийдэг монгол хүний ур чадварт хэн ч эргэлзэхгүй ээ. Батлан хамгаалах дасгал сургуулилтыг хамтран хийж байгаадаа бид бахархаж байдаг. Хил хамгаалах, кибер аюулгүйн чиглэлд идэвхтэй хамтран ажиллах гэж байгаад би баяртай байна. Бидний харилцааны бодит хүч нь хүмүүс хоорондын сайн санаа, орон зайн хүрээнд биднийг нэгтгэдэг итгэл үнэмшилд суурилдаг. Энэ бол тус хоёр орныг зүгээр нэг хооронд нь ойртуулахаас ч илүү ихийг хийж чадна. Энэ бол Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг бэхжүүлж тусална. Бурханы элч нар нэгэн цаг үед хайр энэрэл, энэрэнгүй үзэл санаагаар Ази тивийг холбож байв. Тэдний үзэл санааны үнэт зүйлс хэзээ ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд тэдний үлдээсэн ул мөр цаг хугацааны шалгуурыг даван гарчээ. Номхон далайн эргээс Энэтхэгийн далайн төв хүртэл, Зүүн өмнөд Азийн далайн эргээс Гималайн алдарт өндөрлөг хүртэл, тропикийн их ойгоос энэ тал нутаг хүртэл Ази тивийн хаана ч миний аялсан газарт Будда бурханд зориулсан хөшөө суварга, сүм хийд их тархжээ. Хүний амьдралын найман зам мөрийн тухай Бурхан багшийн сургаал нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замыг заах төдийгүй нийгэм, улс үндэстний сайн сайхан байдалд хүрэх гол хөтөлбөр юм. Энэ бол бид бүгдээрээ сайхан сэтгэлтэй байж, хайр энэрлийг үзүүлж, энэрэнгүй сэтгэлтэй байх тухай үзэл юм. Энэ бол хүн төрөлхтөн, хүний эрхийг гүнээ хүндэтгэх тухай сургаал юм, энэ бол энхийг эрхэмлэж, хүч үл хэрэглэхийн тухай итгэл үнэмшил юм. Энэ зам бол манай нийгэм дэх ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хэрхэн туслах тухай сургаал юм. Ертөнц дэх бүх зүйлс хоорондоо учир холбоотой, төлөв даруу байхын мөн чанарыг илэрхийлсэн мэргэн ухаан юм. Тийм учраас ч энэ бол илүү тогтвортой дэлхийг бүтээх арга зам юм. Хэт хэрэглээ, хүн ба байгалийн зөрчилдөөн дэлхийд аюултайг сургажээ. 155

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw