2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.05.17) Монгол Энэтхэгийн найрамдал хамтын ажиллагааны талаар манай ард түмэн Монгол Улсын Их Хуралд хандаж элэгсэг дотно үг хэлсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди танд баярлалаа. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд таны айлчлалын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцааг ахиулан стратегийн түншлэлийн харилцаа тогтоох болсонд баяртай байна. Танд Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж таниар уламжлан Энэтхэгийн найрсаг ард түмэнд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж ноён Ерөнхий сайд таныг Монгол оронд тавтай морилохыг урьж байна. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм гишүүд ээ Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. МОНГОЛ УЛСАД БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТЫН 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2015.09.13) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.09.13) Улсын Их Хурлын гишүүдэд, Улсын Бага Хурлын гишүүдэд, энд хуран цугларсан бүх зочид төлөөлөгчдөд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд тохиолдуулан хийж байгаа хүндэтгэлийн чуулган эхлэх гэж байна. 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн өнөөдөр Улсын Бага Хурлын гишүүд тангаргаа өргөж, 25 жилийн өмнө анхны хуралдаанаа хийсэн өдөр байгаа юм. Тэгээд хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа, 158
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw