МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 цалинтай нь холбох хэрэгтэй. Захиргааны хариуцлага тооцох ёстой. Бүр хүндэрвэл эрүүгийн хариуцлагад татагдана. Дээхэн үед томилолтоос 10 төгрөг дутаасан, бичиг баримтын хадгалалт, хамгаалалт зөрчсөн хүн цалингаасаа төлдөг, бас арга хэмжээ авагддаг байсан тухай манай ахмадууд ярьдаг. Ардчилсан нийгэм бол хуульгүй нийгэм биш. Харин албан тушаалтны алхаа гишгээ бүрийг хүртэл хуулиар тогтоосон хариуцлага тооцдог нийгэм. Ардчилал бол хэлбэрэлтгүй хэрэгждэг хууль, хэм хэмжээ, хариуцлага, хатуу сахилга бат, өндөр ёс зүй юм. Шинэчлэлийн хэцүү нь шинийг хийхэд биш, хуучнаасаа салахад байдаг. Хариуцлагагүй байдлаа эрх чөлөөтэй холбож болохгүй. Энэ бол хүн төрөлхтний олон үеийг өнгөрөөсөн, одоо шийдэл гаргалгаа нь олдсон асуудал. Ардчилалтай улс авилгатай, ёс зүйгүй, хариуцлагагүй байдаг юм биш. Харин ардчилал өөрөө тийм муу зүйлийг улс орны амьдралаас шахаж гаргадаг тогтолцоо юм. Манай иргэд, залуус “Төрийн алба хэцүү болсон. Хатуу болсон. Тэнд илүү дутуу мөнгө байхгүй. Нэг л буруу гишгэвэл нэрээ алдана, баларна. Тэндээс хол явъя” гэж ярьж байвал би Монголын төрд зөв соёл тогтож байна гэж бодно. Төрийн алба бол иргэн хүний хувьд ухамсартай сонголт байх ёстой. Улс төр бол хэцүү. Их нарийн шинжлэх ухаан. Ялангуяа төрийн захиргааны алба нарийн мэргэжил, мэргэшил шаарддаг ажил. Улс төрд мөнгө байхгүй. Хариуцлага байгаа. Үүнийг Та бид хуулиар л тогтоож хэвшүүлэх ёстой. Манай нийгмийн давуу тал бол нээлттэй байдал. Бид алдаагаа харж болдог, ярьж болдог, засаж болдог тогтолцоог сонгосон. Харин ч эрт сонгосондоо, үүндээ үнэнч байгаадаа алдаатай, оноотой өдий дайтай яваа юм. Монголчууд сортоотой хүмүүс. Зөв зүйлийг олж харж чаддаг, түүнд хурдан суралцдаг хүмүүс. Монголыг энэ замаас нь хазайлгахад хэцүү. Хүмүүс дуу хоолойгоо боолгохыг, хувь заяагаа бусдаар шийдүүлэхийг хүсэхгүй. Муу ч гэсэн хэнээр удирдуулах эрхээ бусдад шилжүүлэхийг хүсэхгүй. Зовж олсоноо, эргүүлж авсан эрхээ алдахыг хүсэхгүй. Сайн соёл, сайн үнэлэмж бол нийтийнх байдаг. Үнэт зүйлтэй хүн, нийгэм үнэ цэнэтэй байдаг. Ардчилсан нийгэмд ганц хүн соёлыг бүтээх, гайхамшгийг цогцлоох боломжгүй. Манайхан ч “ганц хүн гал болдоггүй” гэж ярьдаг. Төрийн сайн соёл, олны сайн уламжлал бол цагийг эзэгнэн оршдог юм. Хувийн онцгойрсон тоглолт нээлттэй нийгэмд хувь хүнтэйгээ л дуусдаг. Нийгмээрээ бүтээсэн, нийтээрээ олсон ололтыг нээлттэй нийгмийн үнэт зүйлд тооцдог юм. Өнөөдөр та ямар гишүүн, сайд дарга байгаа нь, эсвэл бидний хэн нь ямар эрх ямба эдэлж байгаа нь түүхэнд сонин биш. Түүх тийм юмыг тоодоггүй юм. Зүгээр л арчаад өнгөрдөг. Харин удирдагч манлайлагч хүнээс үлддэг өв бол нийтийн эрх ашиг, хөгжил дэвшилд нийцсэн сайн хууль, тогтолцоо, сайн соёл, сайн үлгэр дууриалал юм. Төрийн хүн нуруутай байх ёстой. Их боддог байх ёстой. Дотогшоо ярьдаг байх ёстой. Түүнээс биш мэдрэлийн түвшинд үзүүлж байгаа хариу үйлдлээ бодлого гэж, мундаг юм хэллээ гэж андуурч болохгүй. Тэр бол 97
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw