МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 төсвөө дахин хуваарилах, түүнчлэн үлдэж байгаа хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах зорилгоор 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье. Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2012.09.18) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган ажлын 21 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 7 удаа хуралдуулсан байна. Чуулганаар хоёр шинэ хууль болон шинэчилсэн найруулга, 17 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, Улсын Их Хурлын 15 тогтоолыг тус тус хэлэлцэн батлаллаа. Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрт үндэслэн ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрүүд, Улсын Их Хуралд бие даан сонгогдсон гишүүдийн зарим тодорхой саналуудыг тусган боловсруулсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт үндэсний эрх ашгаа дээдэлсэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилго тусгагдаж, нээлттэй, иргэдийн оролцоотой нийгэм, төрийн тогтолцоог бүрэлдүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь шинэтгэлийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаа тусгагдсан баримт бичиг боллоо. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав. Орон нутгийн сонгуулийг холимог хувилбараар автоматжуулсан системийг ашиглан явуулах бөгөөд иргэний улсын бүртгэлд “сонгогчийн” гэсэн бүртгэлийг бий болгосон нь сонгууль хэвийн будлиангүй явагдах, сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар маргаан, зөрчил, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо. Энэ хуулийг баталж сонгууль явуулах хугацааг товлосноор орон нутгийн өөрөө удирдах байгууллаг бүрэлдэн бий болох эрх зүйн орчин бүрэлдэж, Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийг хуулийн дагуу, цаг тухайд нь, шударга явуулах ажлыг зохион байгуулах үүргээ гүйцэтгэх бололцоотой боллоо. Улсын Их Хурал Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт 19
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw