Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V оролцох хэрэгтэй. Эрхэм гишүүд ээ, Маргааш Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Наадмын маргааш намар гэдэг. Энэ жил хур бороо бага, хэт халуун болж байгаагаас олон аймаг, сум гандуу байна. Тариа будаа, төмс хүнсний ногооны гарц ч тааруухан байна. Тийм болохоор төр засгийн бүх шатны байгууллын эрх баригчид, монголчууд та бүхэнд өвөлдөө өнөтэй орохын тулд өвөлжилтийн бэлтгэлээ хангах арга хэмжээг эртнээс төлөвлөж, бодитой ажлуудыг хийх шаардлага тулгарч байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэн тойрогтоо ажиллах үедээ энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Монголын нийт ард түмэндээ баярын мэнд дэвшүүлж аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан наадаарай. Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2015.08.03-08.14) Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.08.03) Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 8 дугаар 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан. Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж, уг асуудлыг өргөн баригдмагц 112

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw