Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Энэ жил Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны хоорондын эдийн засаг болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хоёр талын сонирхол нэгдмэл байна. Дээрх гурван улсын төр засаг, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахад өмнө нь ярьсан, хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгохын төлөө санаачлагатай ажиллахыг бидэнд анхааруулж байна. Энэ бол бодитой шүүмжлэл гэж бид хүлээн авч Засгийн газар, улс хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн гүйцэтгэлд хатуу хяналт гавьж ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд ээ, 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдэж байна. Бидэнд хугацаа бага, шийдэх асуудал их байна. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй асуудал хүлээгдэж байна. Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална. Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Намуудын санхүүжилтийн тухай зэрэг олон чухал хууль хэлэлцэгдэнэ. Мөн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахаар тусгаад байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 105

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw