МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 өмнө өөрийгөө тавиад хар л даа. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа фракц гэж нэрлэгддэг, хувийн үзэл бодолдоо баригдсан тэр хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хар даа. Ийм байдлаар, ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй. “Манай хүн орохгүй бол танай хүнийг оруулахгүй” гэж. Энэ юу гэсэн үг вэ. Би ороогүй, миний хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй гэж, үүний төлөө л байлдаж байна шүү дээ. Үүний төлөө л та бүхэн хэвлэл мэдээллийг ашиглаж, үүний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Үүний төлөө хүмүүсийг бүр ядаргаанд оруулж байна шүү дээ. Үүний төлөө үүнээс болж хүмүүс улс төрөөс залхаж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн юм шүү. Бид хүний эрхшээлд байхдаа ийм түүхийн дундуур явж ирсэн. Одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа юм. Ингэж шинэ сонголтыг Монголын ард түмэн хийсэн шүү. Бидний их өвөг дээдэс, Тэмүүжин, Чингис хаан анх гарч ирж байхдаа үнэхээр хэдэн ханлиг болоод хоорондоо байлдаад байвал Монгол үндэстэн алга болох нь ээ гэдгийг тэр хүн ойлгосон шүү дээ. Яг өнөөдөр энэ ханлигуудын байлдаан олон улсын хэллэгээр бол ширэнгийн ойн хууль Монголын парламентад үйлчилж байна. Ширэнгийн ойн хуультай парламентаас олон улсын төлөөлөл, ард түмэн юу хүлээж суух юм бэ. Ширэнгийн ой гэдэг бол тэнд байгаа, ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа ахлагч нарынхаа тогтоосон дэг журмаар, тэдний хүсэл зоригоор явдаг хүмүүсийг л хэлдэг шүү дээ. Тийм хуулиар ажилладаг газрыг хэлж байгаа юм. Ар ардаа байгаа нам, нам нь дотроо хэдэн фракц, бүлэглэлд хуваагдчихсан. Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо. Энд 25 жилийн өмнө Монголын төр бүрэлдэж байхад ямар ариун ёс зүйтэй бүрэлдэж байсныг би түрүүн хэллээ шүү дээ. Ямар хариуцлагатай бүрэлдэж байсныг хэллээ. Энэ үүрэг, хариуцлага чинь ямар хүнд юм бэ гэж хүлээж авч байсныг би түрүүн хэллээ. Ингээд бид хүний муухай чанарыг, болохгүй байгааг яриад байвал яриад л байна байх. Тийм учраас тогтолцоондоо өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Тийм учраас түрүүчийн миний хэлдэг тэр хариуцлагын тухай хуулиуд, тэр асуудлуудаа шийдье. Засгийн газрыг бид бүтээлч, хариуцлагатай, ажлын төлөө явдаг, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргахаас өөр арга алга. Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайд нараа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламентыг томилгооноос салгах хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа, үүнийг ард түмэн хэлэхгүй байгаа шүү дээ. Бүх парламентын засаглалтай манай орон шиг ингээд сайд нараа нэг, нэгээр нь, фракц фракцаараа, нам намаараа хувааж аваад томилоод сууж байдаг ийм парламент дэлхий дээр хэд байна вэ? Байхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа, ганц хоёр гэж дүгнэлт гарч байгаа, арав хүрэхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа. 177
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw