Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хүмүүс Улсын Бага Хурлын тухай сайн ярьдаг юм бэ. Тэнд үзэл санаа байсан. Тэр зарчимдаа үнэнч явсан хүмүүс байсан. Тэр зарчимдаа үнэнч 21 cap ажилласан хүмүүс. Тэр Бага Хуралд байсан сайн зүйлээс нь бид суралцаж төрд байгаа сайн юмаа авч явах хэрэгтэй. Энд дүгнэж хэлэхэд танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Монголын Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ингээд үзье. Их олон юм бужигнуулахаа больё. Үүн дээр нэгдье л дээ. Дээрээс нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг та бүхэнд уншиж өгөх гэсэн юм. “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж байгаа. Энэ 2 дахь заалтад 17 үг байгаа. “Ерөнхий сайдыг томилсноор” гэсэн үг хоёр удаа орсон байгаа юм даа. Тэр үед бид нар ярьж байсан юм. Үндсэн хуулийн үг, үсэг бүхэн, цэг таслал бүхэн учир утгатай. Ийм учраас маш их бодож оруулна тэр үеийн хамгийн гайхамшигтай эрдэмтэд, бичгийн их хүмүүс үүн дээр сууж Үндсэн хуулийн редакцийг хийсэн юм шүү. Тэгэхээр би санаандгүйгээр “шинэ Ерөнхий сайдыг томилсноор” гэдгийг нь 17 үг дотор 2 удаа оруулаагүй гэж бодож байна. Бид нар нэг юмыг маш буруу хэрэгжүүлж ирсэн байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг хэрэгжүүлж ирсэн. Ерөөсөө нэг удирдлага томилоод л түүнтэйгээ маргааш өдрөөс нь эхлээд л ноцолддог. Энэ маш буруу. Үндсэн хуульд удирдлагаа томилоод түүнтэйгээ маргааш өдрөөс нь эхэлж ноцолдож болохгүй гэдгийг хэлээд өгчихсөн байгаа. Шинэ Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болно. Засгийн газрын эрх, шинэ Ерөнхий сайдыг томилсноор эхэлнэ гээд байгаа. Энэ юу гэсэн үг вэ. Одоо та бүхэн миний хэлэх гээд байгаа санааг сайн ойлгосон байх. Өнөөгийн байгаа Ерөнхий сайдыг өөрчлөх гэж байгаа бол дараагийн Ерөнхий сайдыг Их Хурлаараа сонгоод баталчих. Тэгэхээр өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх шууд дуусгавар болно. Үүнийг улс төрийн намууд дээр ч авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь байгаа даргынхаа дараа намынхаа дүрмийн дагуу дараагийн дарга нь тодроод л намын шийддэг газар нь шийдчих юм бол өмнөх даргын бүрэн эрх дуусаж байх ёстой. Манайд яадаг вэ гэхээр өмнөхтэйгөө томилсныхоо маргаашаас зууралдаад эхэлдэг. Түүнийгээ муухай болгодог. Ийм байгаа учраас намын дарга нь ч бүрэлддэггүй. Дараагийн Монголын Ерөнхий сайд ч бэлтгэгдээгүй байдаг байхгүй юу. Бид нэг жишээ хэлдэг шүү дээ. 1990 оноос хойш бид нар 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д 3 канцлер солигджээ гэж. ХБНГУ-д байдаг юм үзсэн, сургамж авсан орнуудын хууль яг ийм байна. Дараагийн канцлерыг парламент нь томилох юм бол өмнөх канцлерын бүрэн эрх дуусдаг. Тиймээс учраас өмнөхтэйгөө чадахгүй байгаа улсууд, мэдэхгүй байгаа улсууд тэнд оръё гэж бодсон адын шуналтай улсууд тэгж зууралдаад байдаггүй юм байна. Жинхэнэ тэр орныг авч явах манлайлагч, гүйцэтгэх засаглалыг авч явах манлайлагч тодорсон үед нь өмнөх хүний бүрэн эрх дуусдаг юм байна шүү 179

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw