2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Энэ компаниудын ард 1000 дунд хэмжээний, тэдний ард 10 мянган жижиг аж ахуйн нэгж өөрөө өндийх болно. Орон сууцны моргейжийг бид ярьж, эхлүүлж чадсан. Одоо жижиг, дунд бизнесээ дэмжин бизнесийн моргейжийг гаргаж ирэх цаг нь болжээ. Бид том төслүүдээ урагш нь түлхэнэ. Нүүрснээс хий, шингэн гаргах, хос төмөр зам барих, талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт чадал бүхий цахилгаан станцуудын хоёр төслөө эхлүүлнэ. Улаанбаатарын хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун таван аймгийг холбосон замын төслүүдээ 2016 оноос өмнө амжуулна. Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь “Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална” гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр төслөө улс төрийг нь орхиж, бизнесийн утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй Улсын Их Хуралд танилцуулан, энэ хоёр асуудлыг нэг тийш болгоно. Оюу толгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна. Бид олон жил Оюу толгой, Тавантолгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн шинэ орд газрыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л баялгийн сан зохих хөрөнгөтэй болно. Монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй, утгатай болно. Гаднын хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын үйл ажлыг зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн, хаана ч хамаагүй аргаар бус үе шаттай зөв зохион байгуулалттай зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас эхлүүлэх бэлтгэлийг хангана. Саяхан Улсын Их Хурал 2015 оны төсвийг ялангуяа урсгал зардал талдаа нэлээд танаж баталсан. Зөв зүйтэй энэ алхмыг үргэлжлүүлж, хүссэн хүсээгүй шинэ Засгийн газар ирэх оны төсвийг орлого талд нь дахин нэг их наяд төгрөгийг асуудлыг төсвийн тодотголоор бодитой болгож, бууруулж оруулж өөр аргагүй болно. Мэдээж шинэ орлого, урсгал орж ирвэл бид зарах зүйлээ амархан олдог. Гэхдээ одооноос бид асуудлаа амьдралд ойртуулж, бодитой төлөвлөх ёстой. Хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулж, хоёр дахь зах зээлийг хувийн хэвшил, иргэдээ дэмжих асуудлыг барьж авах цаг болсон. Төрийн өмчийг эзэнжүүлэх асуудал бидний гол анхаарлаа хандуулах асуудал. Хувьчилсны дараа төр ядаж 51 хувийг эзэмшдэг одоогийн хувилбарыг шинэчилнэ. Төр үнэхээр хувь эзэмших шаардлагатай бол хяналтын багцын 34 хувь байхад л хангалттай. Харин тухайн компанийн төрийн өмчийн 51 ба түүнээс дээш хувийг хувийнхан эзэмшиж, менежментийг нь хариуцдаг шинэ зарчимд шилжинэ. Хувьчлалын дараах төрийн өмчүүдээ нэгтгэн Сингапурын “Темасек” маягийн 82
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw