МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Улсын Бага Хурлын гишүүд ээ, Хүндэт зочид, ноёд хатагтай нар аа, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт та бүхэнд болон Монголын ард түмэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе. Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаар Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталж 1990 оны 9 дүтээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурлын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай” хэмээн тангараг өргөснөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж өнөөдөр 25 дахь жилтэйгээ золгож байна. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ үеийн түүх бөгөөд өнөөдрийг хүртэл парламентын засаглал шинэ ардчилсан Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргаж энэхүү хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байна. Хүндэтгэлийн хуралдаанд 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна. Нэг.Монголын түүхэн дэх парламентын үүсэл хөгжил Өнөөгийн Монгол Улсын нутагт Хүннүгийн үеэс Богд хаант улсын үе шувтартал хоёр мянгаад жил (МЭӨ 209 оноос 1924 он) оршин тогтнож байсан хаант улсуудад төрийн хэргийг хэлэлцэх, хааны эрх мэдлийг зарим талаар хязгаарлах, зөвлөх үүрэг бүхий байгууллагууд байсан түүхэн уламжлал байна. Их Монгол улсын (1206-1368 он) Их хуралдай нь улс гүрний эзэн хааныг сонгодог, төр улсын тулгамдсан асуудлыг магадлан хэлэлцсэний үндсэн дээр хаанд зөвлөдөг байв. Дундад эртний үеийн Монголын улсуудын Хуралдай нь ард түмний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага бус, язгуур угсаа, албан тушаалын зарчмыг баримтлан байгуулагдсан, хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэггүй зөвлөх үүрэгтэй байгууллагууд байсан байна. Харин Богд хаант Монгол Улсын (1911-1919) оны үед улс төрийн аливаа хэргийг бүгдээрээ нийлэн шүүмжлэн хэлэлцэж, олны бодлыг нийлүүлэх зорилго бүхий сонгодог парламентын зарим хэв шинжийг агуулсан Улсын Дээд, Доод хурлыг байгуулж байв. Улсын Их Хурал нь уламжлалын дагуу Хуралдайтай адил байгуулагдсан, сонгуулийн бус, зөвлөх эрх бүхий байсан боловч өмнөх 159
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw