2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Нэгдүгээр үе шат дууссанаар хөрөнгө оруулалтын хэмжээ бол үндсэндээ зогссон. Хоёрдугаарт, 2010-2012 онуудад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байснаар манай 40 орчим аж ахуйн нэгж олон улсын зах зээл дээр IPO хийх замаар хөрөнгө татсан бол 2012-2014 онуудад нүүрсний үнэ тасралтгүй унасаар өмнөх шиг хувьцаа гаргаж, хөрөнгийн биржээс хөрөнгө босгох төслийг өргөтгөхөд шинэ хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа багассан байна. Гуравдугаарт, 2010 оноос эхлэн 2012 оны 5 дугаар cap хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн актуудыг Улсын Их Хурал баталж, улс төржүүлэх, хөрөнгө оруулагчдыг шахах хандлага бол давамгайлсан. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалг багассан. Харин бид шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалтыг д эмжих чиглэлээр Улсын Их Хуралтайгаа хамтраад Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох хуулиудыг баталж, зарим хориглогдсон байсан хуулиудыг бол цуцалсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж нөхцөл бүрдэж байна. Монгол Улсад бүртгэлтэй 54337 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гэх үндэслэлийг дэлгэрэнгүй манай Засгийн газрын байгууллагууд, статистикийн байгууллагуудтай нягталж үзлээ. Энэ 54 мянга гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд нэг өдөр үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм байнаа. Энэний 10.2 хувь нь байгуулагдсанаасаа хойш ямар ч тайлан ирүүлдэггүй. Тэрнийг оруулдаг юм байна. 36 хувь нь бол үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлсэн. Ингэхээр бараг энэний 45-50 орчим хувь нь бол байгуулагдсанаасаа хойш тайлан ирүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд байдаг юм байна. Дээр нь Монгол 999 гэх ажиллагаагаар Таван толгойн хувьцаа авах зорилгоор маш олон зохиомол олон компаниуд бүртгэлийн төдий үүссэн байсан юм. Өрийн асуудал дээр би бас тодорхой зүйл хэлье гэж бодлоо. Одоо бид энэ нар тав дахь өдөр Улсын Их Хурал дээр тоогоо нэг мөр болгоё гэсэн материалыг би та бүхэнд хүргүүлсэн байгаа. Энэ өрөн дээр бол бид нар тогтож ярилцаж, ард иргэддээ ч гэсэн нэг мөр ойлголт өгөх шаардлагатай байгаа юмаа. Би хоёр өрийн тухай ярья. Нэгдүгээрт, одоо бид нар хамтраад ажиллаж байхад ямар хэмжээний өр тавиад, тэрнээс хэчнээн хэмжээг нь бид нар төлөөд, хэдийг нь бас төлж чадахгүй өртэй явж байгаагаа эхлээд хэлье гэж бодож байна. Ер нь бол бид нар нэг буруу ойлголттой боллоо. Бүх юм сайхан байхад л одоо бүгдийг нь эдийн засгийн хамаг юмыг баллачихсан юм шиг ийм ойлголтыг ийм юмыг манай Ардын намынхан олон нийтэд их хүргэх юмаа. Хүн бүхэн л нэг тийм хар амтай л юм ярих юм. 70
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw