Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Монгол бол ус мод цөөтэй улс биш. Газар нутаг багатай ч улс биш. Магадгүй бодлогоо оновчтой тодорхойлж чадахгүй байгаа, чадаагүй улс юм. Устай мөртлөө усны гачигдалтай, нүүрс ихтэй атлаа цахилгааны хомсдолтой, баян орон гэхэд ядуугийн зовлонтой. Бид энэ тухай зөндөө ярьсан. Явж явж хүрээлэн буй орчинтойгоо зохицож, тэр орчноо өөд татаж амьдрахыг л зөв бодлого гэж хэлээд байгаа юм Бид бодлого ярихдаа байгаль орчин, иргэд олон нийт, эдийн засаг санхүү, төр улс төрийн тогтолцоо, соёл уламжлал, гадаад аюулгүй байдал гэсэн манай нийгмийн зургаан гол бүрэлдэхүүн хэсгийг заавал бодолцох ёстой болж байна. Магадгүй эдгээрийн анхдагч нь бидний хүрээлэн буй орчноос эхлэх байх. Тиймээс би улсын нийслэл тойрсон асуудлыг хөдөөгийн хөгжлийн ч, дэд бүтцийн ч, эрүүл мэндийн ч, хог хаягдлын ч, аюулгүй байдлын ч, хот төлөвлөлтийн ч асуудал болчихлоо гэж хэлээд байгаа юм. Манай ард түмэн ямар ирээдүйг хүсч байна вэ? Бид бүгдээрээ амгалан тайван, тэгш дүүрэн амьдралыг л хүсч байна. Энэ мөрөөдөлд хүрэх зам ногоон өнгөтэй, байгальд ээлтэй байхыг шаардаж байна. Энэ зам өмнөхөөсөө суралцсан, өнөө болон хойч үеийн сайн сайханд зориулагдсан зам байх ёстой. Монгол ахуй бол хүрээлэн буй орчиндоо зохицсон иргэншил юм. Сайн, үнэтэй юм хуучин авдраас олдох нь бий. Монголчууд өөрийн явж ирсэн замтай бас сонголттой. Бид энэ зам сонголтоосоо хазайж болохгүй. Монгол Улс байгальд ээлтэй хөгжилд, технологид, санаачилгад хөрөнгө зарах хэрэгтэй. Монгол руу хур бороо татаж байгаа, хиймэл нуур, гол үүсгэж байгаа, мод, хүнсний бүтээгдэхүүн тарьж байгаа санал санаачилга бүрийг дэмжих хэрэгтэй. Монголд юу л байна сэргээгдэх болон газрын гүний эрчим хүчний эх үүсвэр байна. Монгол орон улсаа төдийгүй Азийн бүс нутгийг цэвэр, сэргээгдэх эрчим хүчээр хангах нөөцтэй орон. Монголд зоргоороо тусах нар, хөх салхинаас их юм алга. Удахгүй ашиглалтад орох Салхитын цахилгаан станц бол сайн эхлэл. Манай айл өрхүүд ялангуяа малчин өрхийн хувьд сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, түүний үр шимийн тухай сайн мэднэ. Орчлон ертөнцийн ааш аяг, цаг уур өөрчлөгдөж байгаа өнөө цагт Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн амин чухал санаачилгаас хоцорч болохгүй. Энэ бол байгаль орчинтой холбоотой санаачлагууд. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй, цөлжилттэй, дэлхий дахинд тулгамдаж байгаа ус болон хүнсний асуудлаарх санал санаачилга, оролцоо хувь нэмрийг олон орон, тэдгээрийн удирдагчид, олон улсын байгууллагууд үнэлдэг юм. Монгол орон энэ салбарт бусдыг оройлон манлайлагчдын тоонд зүй ёсоор орох боломжтой. Эрхэм хүндэт иргэдээ, гишүүдээ, Би та бүхэнд бидний зарим амжилт ололт, мөн алдаа дутагдал, сургамж түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар би товчхон ярилаа. Монголчууд бидний сайн сайхан, 43

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw