Монгол улсын парламент - боть 5

2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Хоёрт, миний харж байгаагаар төвийг сахих бодлого бол хамгийн тогтворто? бодлого юм байна. Хамгийн олон жил төвийг сахиж яваа улсын түүх 6apai 400 жилээр тоологдож байна. Дэлхийн дэг журам янз бүрээр л өөрчлөгдсөг байх. Олон улсын дэг журам янз бүрээр өөрчлөгддөг. Одоо ч өөрчлөлтийн үйл ажиллагаа явагдаж байна. Цаашдаа ч өөрчлөгдөх болно. Харин төвийг сахисан бодлого хамгийн тогтвортой явж ирсэн байх юм. Дээрээс нь энэ бодлогын бас нэг сайн чанар бол бид өөрсдөө л зарлаж байгаа Монгол Улс зарлаж байгаа шүү, өөр хэн ч биднийг шахаагүй. Бидний өвөг дээдэс 1910 онд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлаж байхдаа Төвийг сахисан бодлоготой болох тухай ярьж байсан. 1920 онд Ардын хувьсгал хийж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж байсан. 1990 онд бид шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж хоорондоо энз тухай хэлэлцдэг л байсан. Бид нар өнгөрсөн 25 жил энэ бодлогоо бүтээж хийсэн. Үүнийгээ гаргаж ирж байна. Тэгээд хамгийн сайн зүйл нь энэ бодлогыг зарлаж байгаа улс орон энэ бодлогынхоо тухай өөрөө л тайлбарладаг. Монгол Улс л тайлбарлана, өөр хэн ч бидний өмнөөс тайлбарлаж байгаа тайлбар бодит зүйлд нийцдэггүй. Тэгэхээр Монгол Улс тайлбарладаг. Тэгээд олон улсын эрх зүйгээр төвийг сахисан бодлого гэдэг бол давхар баталгааждаг зүйл юм. Энэ бол бусадтай тэнцвэртэй харилцах, маргаантай асуудал дээр бид нар маш тодорхой байр суурьтай байх энэ боломжийг бидэнд олгож байгаа юм. Ийм учраас Монгол Улс төвийг сахисан бодлого гэдэг нэртэй юмыг нэрээр нь нэрлээд явъя. Гуравдугаарт, энэ төвийг сахисан бодлогоор монголчууд өөрийн хүчинд найдаж бусадтай нээлтттэй харилцаж хөгжих боломжид тулгуурлаж цаашаа явья. Нэг үе бид Марксизм-ленинизм гэж явсан. Дараа нь ардчилал, зах зээл гэж явсан. Ерөнхийд нь авч үзвэл энэ бол тодорхойгүй, үзэл баримтлалын түвшний зүйлүүд шүү дээ. Хэрэгждэг тодорхой зарчимтай, гэхдээ улс орнууд өөр өөрийн онцлогоор авч явдаг ийм зүйл. Тийм учраас бид тодорхой бодлоготой болж байгаа хэрэг. Тэгээд төвийг сахисан бодлого гэдэг бол тодорхой чадавх шаарддаг. Монголчууд юуг тойрч нэгдэх вэ гэж ярьцгаадаг байсан шүү дээ. Би энэ тухай зарим намын дарга нар, бүлгийн дарга нартай зөвлөлдсөн. Энд ажиллаж байсан олон хүмүүстэй, мөн судлаачидтай зөвлөлдөж ярилцсан. Тэгэхэд Монголын эрх ашигт болохгүй байна ийм зүйл нэг ч гарч ирээгүй. Үнэхээр хэлэх цаг нь болсон, ярих цаг нь болсон ийм бодлого юм. Монгол хүн монгол хүндээ найдъя, монгол хүн монгол хүнээ дэмжиж ажиллая. Өнөөдөр Монголд Ардын намын Монгол гэж байхгүй, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Монгол бол нэг л байгаа. Тийм учраас нэг Монгол, нэг монголчууд нэгдмэл зорилгынхоо төлөө улс орноо хөгжүүлэхийн төлөө, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө, ерөөсөө газар нутагтаа бүрэн эрхээ эдэлж, сайн сайхан хөгжихийн төлөө зүтгэе. Төвийг сахисан бодлого гэдэг бол явж хөгжлийн 182

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw