МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 төрчид олон талаас нь оролцож олон жил ярилаа. Тэгээд энэ хуулийг бүр болохгүй болохоор нь энэ хуулийг Ерөнхийлөгч авч боловсруулъя, нэгтгэе. Саналуудыг авъя гээд ерөнхийд нь нэгтгээд, саналуудыг аваад, олон нийтэд танилцуулаад явж байгаа. Зарим нь зохион байгуулалттайгаар тэр хуулийн төслийг унагахын тулд өөр хууль санаачилна, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж зориуд зохион байгуулалттай зогсоохын тулд явж байна. Бид харж байгаа. Олон нийт харж байгаа. Энэ хуулийг өргөн барина. Энэ чуулганаар батлаарай гэдгийг хэлье гэж бодож байна. Ер нь улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байдаг. Ялагдсан нөхөд нь суугаад бид нар яагаад улс орныг буруу авч явав. Ямар учраас бид ялагдав гэдэгтээ дүгнэлт хийгээд цаашдаа яаж авч явах вэ гэдэг дээр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө бэлтгэж байдаг. Түүнийг хэрэгжүүлэх багийг бий болгож байдаг. Тэр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд ойлгуулж байдаг. Эрхээ хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь тэр хийсэн судалсан зүйлээ улс, эх орныхоо тусын тулд хэрэгжүүлээд явж байдаг. Дээрээс нь улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчдын Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна вэ? Өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Энд хөтөлж чадах хариуцлагатай, чадвартай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барьж, эрх барихад оролцож байгаа бол хариуцлага хүлээдэггүй, хариуцлагаас гадна объект бий болоод байгаа шүү дээ. Байгууллага бий болчихоод байгаа шүү дээ. Бид бүх байгууллагаас хариуцлага шаарддаг мөртлөө улс төрийн намаас хариуцлага шаардаж чадахгүй л. Тийм малгайн доор орсон этгээдүүд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон. Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, энэ ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү. Энэ байдалд бүгдээрээ цэгтавья. Ингэж цаашаа хөгжлийнхөө байдлыгтогтооё. Ийм шалгуурыг бий болгоё. Хэрэв нам хариуцлагатай болохгүй бол төр хариуцлагатай болохгүй байна. Бид их олон зүйл яриад, урт үг хэлээд байх хэрэггүй. Хэлсэн, ойлголцсон, одоо үүнийгээ бид хийх л хэрэгтэй. Улс төрчдийн, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ажил бол гаргаж байгаа шийдвэрээр нь л батлагддаг. Түүнээс биш телевизээр юу гэж ярьж байгаа, ямар мэдэгдэл хийж байгаагаар батлагддаггүй юм. Биелдэггүй юм гэдгийг энд хэлье гэж бодож байна. Ёс зүй гэдэг бол улс орныг урагш нь түлхдэг. Хариуцлага гэдэг бол тогтвортой байдлыг бий болгодог. Дэг журам гэдэг бол эргүүлж юмыг нэгтгэдэг. Бид нар үнэхээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Нэгдэж ажиллахдаа энэ эв нэгдэл нь шударга ёсон дээр, шударга тогтолцоонд суурилсан ийм л эв нэгдэл байх ёстой. Үүний төлөө л бүгдээрээ явъя гэж бодож байгаа юм. Хоёрт нь миний хэлэх гэсэн зүйл бол гүйцэтгэх засаглалын бүтээлч, 175
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw