МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж шийдвэрүүд амжилттай хэрэгжсэнээр улс орны хөгжлийг түргэтгэж их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Үндэсний уламжлалт баярыг тохиолдуулан ард түмэндээ cap шинийн мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн cap шинэдээ сайхан шинэлээрэй. Монгол Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2013.04.05-2013.07.10) Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.04.05) Монгол Улсын Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Ерөнхий сайдаа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Намрын чуулганы завсарлагааны үеэр Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, хүсэлтийг авлаа. Миний бие Улсын Их Хурлын зарим гишүүдийн хамт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж сургууль, эмнэлэг, аж ахуйн байгууллагуудын ажилтай танилцаж иргэдийн санал бодлыг сонсон Тамсагийн газрын тосны үйлдвэр, Бичигтийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ онд Монгол Улс анх удаа газрын тос олборлогч орон боллоо. Дорнодын политехник коллеж анх удаагаа ажил олгогчийн захиалгаар хэдэн зуун мэргэжилтэй ажилчид бэлдэж тэд бүгдээрээ ажилдаа орсон байна. Мөн АНУ-ын Конгрессын тэргүүн болон Канадын Парламентын даргын урилгаар Америк, Канад улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол-Америкийн улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны түвшинг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж өргөжүүлэх, Канад улстай нийгэм эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр олон чухал уулзалт ярилцлагууд боллоо. АНУ-ын Хойд Дакота мужийн 27
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw