2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V засгаа сонгон байгуулдаг боллоо гэж бид тэр үед нүдэндээ нулимстай баярлаж байсан. Тэр үед дангаараа төр барьж байсан Монгол ардын хувьсгалт нам ч гэсэн цаашаа дангаараа төр барихгүй, бусад намтай төрийн эрхийг хамтарч харилцаж эрх баригч сөрөг хүчин гэдэг байдлаар барьж явах ийм байдал руу орж байсан юм. Тэр үед Монгол ардын хувьсгалт намын гишүүд ч гэсэн тийм байдал руу орж байгаадаа нэг их гуньж гутарсан зүйл байхгүй. Ер нь ингэж явах нь зүйтэй юм байна гэсэн ийм ойлголтоор хоёр талаасаа нийлж нэгдэж ажиллаж байсан юм. Одоо эргээд Улсын Бага Хурлыг бодоход монголд бий болсон, ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа байнгын ажиллагаатай парламентын бүрэлдэхүүнүүдээс онцлог зүйл байдаг. Нэгдүгээрт, тэр Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн асар их ёс зүйтэй бүрэлдэхүүн байжээ гэж ингэж боддог. Ёс зүйтэй байсан учраас ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, итгэлийг хүлээсэн ийм бүрэлдэхүүн байж чадсан. Нэгэнт ард иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг хүлээж байгаа учраас асар бүтээлч байж чадсан. Бүтэн 2 жил ч ажиллаагүй шүү дээ. 1990 оны 9 сард ирж цуглаад 1992 оны 6 сард ажлаа хүлээлгэж өгч байсан. 21 cap ажилласан байдаг. Тэгээд 21 сарын хугацаанд Монгол Улсын монголчуудын олон зуун жилд бодож зүтгэж явсан тэр эрх зүйт төр, монголчууд өөрөө өөрсдийнхөө бодлогыг тодорхойлоод явах тэр боломжийн бодлогын үндэс суурийг тавьж чадсанаараа гайхамшигтай парламент байжээ гэж ингэж боддог. Анх Улсын Бага Хуралд орж ирж ажиллаж байсан хүмүүс тэр бүр өөрийнхөө хүсэл зоригоор орж ирж ажиллаагүй. Би хувьдаа Улсын Бага Хурлын гишүүн болмооргүй байна, саарал ордонд очиж суумааргүй байна гэж нөхдөдөө хэлж зугтаж байсан. Тэгэхэд санал хураагаад чи орж сууна, чи орж ажиллана Бага Хурлын гишүүн болно. Тэр үед энэ ордонд орж ирж ажиллана гэдэг бол эрх ямба юм байна гэж бодож зугтаж байсан. Дараа нь орж ирж ажиллаад энэ бол эрх үүрэг юм байна. Энэ бол хариуцлага юм байна шүү дээ. Энэ бол ачаа юм байна, ардчилсан орны парламентын гишүүн гэдэг бол тухайн улс орныхоо ард иргэдийн өмнө ачаа үүрдэг юм байна, ёс зүйтэй байх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг би хувьдаа улмаар ухаарч байсан. Ингэж л бид ажиллаж ирсэн юм гэдгийг хэлье гэж бодож байна. Манай Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн төлөөлөл өнөөдөр энд орж ирээд ихэнх нь суусан байна. Тэгээд энэ хүмүүсийг харж байхад ер нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн гэдэг бие биедээ татагдсан тэр дурсамжаа ярьж ойрхон байхыг боддог. Би парламентын бүрэлдэхүүнд 4 удаа сонгогдож байсан. Тэгэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн байдал арай өөр онцлог байдаг. Ямар учраас ийм байдаг юм бол гэж бодохоор үзэл санаанд тулгуурласан асар их үүрэг хариуцлагаа ухамсарласан тийм ачаа үүрч явсан бүрэлдэхүүн насан туршдаа ийм ойрхон байдаг юм байна л даа. Тэр үзэл санаандаа үнэнч байдаг юм байна. 170
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw