Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Монголчууд бид өөрсдөө бүтээгч, үйлдвэрлэгч ард түмэн болж, тэргүүлэгч эдийн засагтай ард түмэн болно. Нийгмийн хөгжлийн хувьд монгол иргэн бүр эрүүл аюулгүй, эрдэм боловсролтой, элбэг хангалуун амьдрах бодит нөхцөлөөр хангагдана. Монгол орныхоо өргөн уудам газар нутгийнхаа хаана ч дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдсэн тохилог орчинд тухтай амьдрах боломжтой болно. Энэ бүхэн шинэчлэлийн Засгийн газрын маань хийж бүтээх ажлын гол алсын хараа юмаа. Бид эх орноо хөгжил дэвшил, хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажиллана. Миний бие монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлын ердөө хагас нь л хийгдлээ. Хийж бүтээх итгэлийн галыг монгол хүний сэтгэлд асааж чадсан энэ цаг үе зогсолтгүй үргэлжлэх ёстой гэж би бодож байгаа. Бөхөх ёсгүй тэр галыг унтраахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийх цаг бидэнд хэрэгтэй байна. Үлдсэн хугацаанд хаашаа явах, хаа хүрэх маань тодорхой байна. Улс төр, намчирхал, үл ойлголцлыг хойш нь тавьж, хийж бүтээхэд гол анхаарал, хүсэл тэмүүллээ нэптэх, хойшлуулшгүй нөхцөл байдал үүсээд байна. Би АН-ын гишүүд, Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд, бие даагчдадаа хандан, дахин гүн талархлаа илэрхийлье. Бидний 2 жилийн хугацаанд хийсэн, олсон бүх ололт амжилт бол та бүхэнтэй салшгүй холбоотой, та бүхний минь хамтын зүтгэл байсан юмаа. Манай Ардын намынханд бас талархлаа илэрхийлье. Та бүхний маань гүтгэлэг биш, бодитой шүүмжлэл бол бас алдаа дутагдлыг засахад үнэхээрийн их нэмэр болсон гэдгийг би хэлье. Төгсгөлд нь эвсэл болоод АН-ын гишүүддээ хандахад МАН-ын санаачилсан 4 үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна аа. Бидэнд цаашаа хийх ажил зөндөө их байна. Дотроо хэл амаа ололцоод явах өргөн дүүрэн боломж байна аа. Тэрийгээ нам дотроо, эвсэл дотроо яриад шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна. Ард түмний язгуур эрх ашиг, би төгсгөлд нь энэ үгийг хэлье гэж бодсон юм. Ард түмний язгуур эрх ашиг гэж юу юм бэ. Эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан нийтлэг үнэт зүйл ирээдүйд итгэх итгэл юмаа. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болно. Энэ бол монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юмаа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнӨ, хамгаална. Бидний монгол үүрд мандан бадраг ээ. 77

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw