МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 савлагаатай шийдвэрийн, манай улсын тогтворгүй бодлогын эх үндэс энд л байгаа юм. Улстөрчид бол өвөрмөц амьтад. Нийтийн санаа бодлын салхийг дагадаг. Олонх нь баячуудаа загнавал дагаад загнана. Гадаадынхныг хараавал ганцаараа ч хамаагүй чулуу авч шиднэ. Аягүй бол мөнгө өгснийг нь мартаж, мөнгө өгөөгүй рүү нь дайрна. Ийм л өнгө манай улс төрд их байна. Хэрэв өнөөдөр нэг өмчлөгчтэй хувийн компани 10 мянган хувьцаа эзэмшигчтэй болчихвол, тухайн бизнесийн эрх ашгийг нэг улстөрч самрах биш тэр 10 мянган хувьцаа эзэмшигч нь хамгаалах болно. Энэ тоо ерөөлөөр 100 мянга, сая хүрэх юм бол монголчуудын ихэнх нь хамтарч бүтээж байгаа баялгийнхаа төлөө зүтгэх болно. Бодлого тодорхойлогчид нь тэр салхийг дагана. Иймээс манай бизнесийнхэн улс төрчдөд мөнгө өгч аргадах биш, иргэдэд хувьцаагаа худалдсан нь хамаагүй өлзийтэй. Үнэт цаасны болон хөрөнгийн биржийн шаардлагатай хуулийг хурдан гаргая. Дотоод гадаадгүй Монголд орж ирж байгаа баялаг бүтээгчид тэр баялгаа Монгол Улсын иргэдтэй хамтарч бүтээцгээ. Тийм боломжийг хуулиар, бодлогоор нээж баталгаажуулж өгье. Монголд ажиллаж л байгаа бол Монгол Улсын иргэдтэй хамтарч ашгаа хий, хамтарч баяж, хамтарч баялгаа бүтээ. Ингэвэл манай төрөөс бизнес эрхлэгчид та бүхэнд уддаг олон зовлон дуусгавар болно. Та бүхний бизнест аль нэг Улсын Их Хурлын гишүүний хийлгэсэн хэвлэлийн бага хурал, хэлсэн үг, эсвэл хийтэй хууль гай болохоо болино. Тэднийг, төрийг танай компанийн хувьцаа эзэмшигчид, манай иргэд л номонд нь оруулна, сургаад өгнө. Нийтийн гэдгийг төрийн гэж орчуулдаг гаж ойлголт бас багагүй гай тарьж байна. “Public” гэдэг англи үгийг төрийн гэж биш “нийтийн” гэж орчуулж ойлгож хэвшье. Бүр утгачилбал олон нийтийн, иргэдийн, хүмүүсийн, олон хүний гэсэн ойлголт зөв болно.“РиЬНс компани” гэдэг бол “олон хүний”, “нийтийн компани” гэсэн үг. Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бүр хувьцаа эзэмшигч, баялаг бүтээгч байх боломжтой. Ажил хийж байгаа хүн бүр, тэтгэврээ авч байгаа ахмад нэг бүрийн тэтгэвэр улсынхаа баялгаар баталгаажна гэсэн үг. Баялаг бүтээлцэх хүчин зүйл болж хувирна гэсэн үг. Өнөөдрийн нялх хүүхдүүд ч удахгүй өсч том болно. Ажил алба хийнэ. Ирээдүйд ахмадууд болно. Ингэж л тэтгэврийн сан баялгийн сан болдог. Тухайн улсын иргэдийн хүүхэд хөгшин ялгаагүй, бүгдийнх нь хадгаламж, хуримтлал өсдөг. Муу төр иргэддээ өр үлдээдэг. Сайн төр иргэддээ хадгаламж үлдээдэг. Эрхэм гишүүд ээ, үүнийг хийхэд та нарын саналаа өгөхөд хэрэглэдэг долоовор хурууны хөдөлгөөн л хэрэгтэй. Иргэд маань баялаг бүтээхэд дээрхийн адил оролцоод эхэлбэл иргэдийн хяналт бодитой болно. Нийгэм бүхэлдээ хариуцлагатай болно. Ямар баялаг бүтээгчийг дэмжих, эс дэмжихээ иргэд шийднэ. Бодлогыг хүмүүс гаргадаг болно. Харин түүнийг төр нь хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Монгол Улсад олон нийтээсээ иргэдээсээ тасарсан баяны, эх орончийн, эрхтэн дархтаны зовлон 41
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw