2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Монгол Улс Үндсэн хуулиндаа ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тодорхойлсон билээ. Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн “цэвэр ариун” байх учиртай. Иймээс одоогоор маргаантай байгаа тойргуудын асуудал хуулийн дагуу түргэн, шуурхай шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иргэд сонгогчид ч үүнийг нийтээрээ шаардаж, энэ удаагийн сонгуулиар шударга ёс хэрэгжиж чадаж байгаад сэтгэл хангалуун үлдэхийг хүсэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн яриа, хүсэлтээс бид өдөр тутам мэдэрч байгаа билээ. Монгол Улсын хувьд ирэх дөрвөн жил их өөрчлөлг, шинэчлэл, их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Үүнийг шинээр байгуулах Засгийн газрын баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт баримтлан тусгаж хамтарсан Засгийн газрын амжилттай ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэн дэмжин ажиллана. Би Улсын Их Хурлын даргын хувьд хууль, эрх зүйн болон төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоохын тулд хуулийн хэрэгжилтэд тавих Улсын Их Хурлын хяналтад онцгой анхаарч ажиллах болно. Шинээр байгуулагдах Засгийн газар улс орны нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн бодлогын шинэчлэлтийг тасралтгүй явуулах, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхнийг төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа ямагт дээдэлж, нийт ард түмний элч гэдгээ ухамсарлан идэвхи зүтгэлтэй, хариуцлагатайгаар нэг баг болон хамтран ажиллана гэдэгт би итгэл төгс байна. Монгол хүн бүрийг хүн шиг амьдруулахын төлөө, Монгол Улсаа улс шиг хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллахыг Та бүхэндээ уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 12
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw