МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хөрөнгө оруулалт дайжих шалтаг болжээ. Хуулиа гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлаагүй, дагаж гаргах журмыг оройтуулж гаргасан зэрэг нь тодорхойгүй байдал үүсгэжээ. Засгийн газрын өргөн барьсан энэ ээлжит бус чуулганаар батлагдах “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталснаар уг хууль хүчингүй болно. Хоёрдугаарт, Улсын Их Хурал 2009 оны 07 дугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон “уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Хуулийн үзэл санаа зөв ч гэсэн хууль гарах үед олборлолтоо явуулж байсан “А” лицензтэй компаниудын шилжилтийн зохицуулалтийг тодорхойгүй үлдээснээс эдгээр компаниудийн алт олборлолт нууц хэлбэрт шилжих, татвар төлөхгүй байх, алт нууцаар хил давах, байгаль орчин нөхөн сэргээх ажил нь эзэнгүй болох зэрэг сөрөг үр дагаварууд гарсаар байна. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал Засгийн газрын тооцоолсоноор 659.5 тэрбум төгрөгт хүрсэн нь тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд хамгийн багадаа ийм хэмжээний нөхөн олговор улсын төсөвт ачаалал болж ирэхээр байна. Энэ чуулганаар уг урт нэртэй хуульд биш хуулийг дагаж гарсан шилжилтийн хуульд өөрчлөлт орох юм. Гуравдугаарт, Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталж, хугацааг хэд хэдэн удаа сунгаж, улмаар 2012 оны 1 дүгээр сард Ашигт малтмалын тухай хуулийг шинээр баталснаар 3 жилийн турш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдсонгүй. Шинээр батлах тухай ярьснаар хууль батлаагүй юм байна. Энэ лицензийн хориг нь хаа дуртай газраа ухаж төнхдөг замбараагүй лиценз олголтыг цэгцэлсэн боловч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сайн хуулиа гаргаж чадалгүй удсанаас тус салбарын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь зогсоосон байна. Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг 5 хуулийг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм. Эдгээр хуулиудыг баталснаар Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, Гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө 49
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw