МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 чуулганаар хэлэлцэж батална. Энэхүү үндсэн чиглэлийг баталснаар ирэх дөрвөн жилд нийгмийн харилцааг зохицуулах хууль тогтоомжийн эрэмбэллийг тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг системтэй, төлөвлөгөөтэй явуулах, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах хуулиудыг батлах өргөн утгаараа эрх зүйн шинэчлэлийн дараачийн үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой юм. Өнгөрсөн жилүүдэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон хууль сахиулах байгууллагуудтай холбоотой шүүмжлэл тасралтгүй гарч, эдгээр шүүмжлэлүүдийн цаана иргэн хүний хамгийн үнэт баялаг болох эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж ирлээ. Мөнгөтэй хөрөнгөтэйд нь үйлчилдэггүй атлаа эгэл борчуудыг олон жилээр торны цаана суулгадаг манай эрүүгийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа бизнес эрхлэгчдэд хүртэл дарамт саад учруулж, эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг бид харсаар, мэдсээр байсан хэрнээ олон жилийн туршид энэ байдлыг засах, шинэчлэх талаар ямар нэг алхам хийгээгүйгээс болж, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалтанд хуулийг үл хүндэтгэх хандлага газар авч байна. Иргэдийн хууль хяналтын байгууллагуудад итгэх итгэл суларч байгаа нь нууц бишээ. Иймээс шүүх болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улс залгамж чанараа хадгалсан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлнэ. Дэлхийн улс орнуудтай эдийн засгийн харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрсаг харилцаагаа бэхжүүлнэ. Бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллана. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдээ гадаадад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлүүлэхэд санаачлагатай ажиллах, монгол эх орноо гадаад улс оронд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрдэс баялгийн болон бусад салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах хэрэгтэй. Стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцаагаа хоёр хөрш болон гуравдагч хөрш улс холбоодтой бататган бэхжүүлж, тэнцвэртэй, нэгдмэл гадаад бодлого, гадаад харилцааны зарчмыг баримтална. Хадгаламжийн даатгалын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хэвлэл мэдээллмйн эрх чөлөөний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөед байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг боловсрюнгуй болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол 23
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw