МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Өнөөдөр төрж буй охид хөвгүүдээ хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрэхэд өнөөгийн аав ээж, өвөө эмээ, ах эгч нь та бид хийсэн ажилтай, сүүн мөртэй, хөтөлж гарсан морио хойч үедээ унуулаад үдэх ерөөлтэй амьдрах учиртай. Та бид нэгэн үед амьдарч, нэгэн үед бүтээж, нэгэн үйлсийн төлөө зүтгэж яваа азтай, одтой, зам нийлсэн хүмүүс. Хөтөлж гарсан ачаагаа хүрэх газар нь бүрэн хүргэж өгнө. Өмнөө байгаа сорилтыг давж, боломжийг ашиглан улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Хурай хурай хурай. КАНАД УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧ ДЭВИД ЖОНСТОНЫ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН (2013.10.25) Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.10.25) Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочин Канад улсын Амбан захирагч болон Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, гэргий эрхэмсэг хатагтай Шэрон Жонстон нар манай улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Канад Улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон оролцож байгааг Та бүхэнд баяртайгаар мэдэгдье. Канад Улс нь 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж, 1994 оноос эхлэн хоёр орны төлөөлөгчид өндөр, дээд хэмжээнд харилцан айлчилж, “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирлээ. Үүний үр дүнд улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, барилгын салбарт тодорхой үр дүн гарч байна. Канад гэдэг улсын тухай жирийн малчин, жирийн хотын иргэн монголчуудын хамгийн түрүүнд төрдөг хоёр сэтгэгдлийг хэлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, Манай улсын шинэ сумын төвд Канад байшин гэдгээр, хамгийн дулаахан байшин Канад байшин гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж авсан. 137
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw