МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Намрын чуулган ажлын 99 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 48 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 170 удаа хуралдсан байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар 165 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталснаас бие даасан хууль 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 124, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай тухай хууль 11 байна. Чуулганаар Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Боловсролын болон Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай тухай тогтоол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль, тогтоолуудыг баталлаа. Хилийн боомтын бүсэд чөлөөт бүс байгуулж, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдад татварын таатай орчинг бүрдүүлж, дэд бүтэц бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар байгуулах зохицуулалт бүхий Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг батлан гаргасан нь үндэсний соёл иргэншлээ хамгаалан хөгжүүлэх, орчин цагийн монгол хүний сэтгэлгээний хэв маягийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хэлний тухай хуулиар монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болохыг хуульчиллаа. Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж үзэж телевиз, радио, кабелийн суваг, кино театр, үзвэрийн цэгээр нэвтрүүлэх уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэгт үндэсний нэвтрүүлэг болон үндэсний киноны эзлэх хувийг тодорхой зааж хязгаарлалт тогтоолоо. Ингэснээр үндэсний контентын үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүллээ. Бид энэ цаг үед эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулах талаар онцгой анхаарч ажиллахын сацуу нийгмийн оюун санааны хөгжил талыг ч чухалчлан авч үзэх ёстой. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын царигтай холбоотой асуудлыг 101
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw