Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 талын харилцаанд хүлээгдэж байсан олон асуудлыг дээд түвшинд хэлэлцэж ойлголцож, бас шийдвэрлэж чадлаа. Мөн олон асуудлыг цаашид шийдвэрлэх эхлэл тавигдлаа. Айлчлалын үр дүнг баталгаажуулж хийх ажил их байгааг энд сануулъя. Зөвхөн хоёр талын бус Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурвалсан дээд түвшний уулзалт манай орны санаачлагаар анх удаа 2014 онд боллоо. Энэхүү өндөр дээд түвшний уулзалт цаашдаа тогтмолжино. Мөн хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын хүрээ, агуулга тодорхойлогдож гурвалсан болон талуудын хооронд яриа хэлэлцээ, уулзалтууд ид явагдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах, гурван талын зайлшгүй оролцоотой шийдвэрлэх асуудлаа тодорхойлж, ахиц дэвшилд хүрэх ховор боломж юм. Өнгөрсөн онд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг эх орондоо амжилттай хүлээн авсан манай улс ирэх жил 2016 онд хоёр тивийн, тодруулж хэлбэл Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтыг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн манай гуравдагч хөршүүдийн харилцаа, хамтын ажиллагаанд ахиц дэвшил арвин байлаа. Анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хийгдэж, хоёр талын асуудлууд шийдэгдэж, зарим гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон баталлаа. Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд хичээн зүтгэсэн нийт дипломатууд, ажлын хэсэг, албаны хүмүүст энэ хүндэт индрээс талархал илэрхийлье. Манай иргэн бүрийн амжилт бол Монголчуудын нийтлэг ололт юм. Хүмүүс ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахын төлөө цаг нартай уралдан зүтгэсээр байна. Хамгийн гол нь хүн бүр хувь заяандаа эзэн болж ажлаа сайн хийж чадвал энэ л манай орны өөдлөн дэвжихийн суурь болж чадна. Монгол Улс хөгжинө дэвжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд нийт иргэддээ өнгөрсөн онд олсон ололт амжилтаа улам бататгаж, дөнгөж түүхээ бичиж эхэлж байгаа шинэ 2015 ондоо хийж бүтээх үйлс нь улам өөдрөг байхыг Улсын Их Хурлын энэ хүндэт танхимаас, энд хуран чуулсан шийдвэр гаргагчдын нэрийн өмнөөс хүсэн ерөөж баяр хүргэе. Байгаль, цаг уур, улс төр, эдийн засаг, санхүү мөнгөний хүндрэл бэрхшээлийг сөрж “Бид чадна” гэж итгэл өвөрлөн зүтгэж бахархам амжилтад хүрсэн малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид, нийт бүтээлч иргэддээ дахин дахин энэ танхимаас халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе. Эрхэм гишүүд ээ, Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага бол Монголыг мохоох хандлага. 85

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw