Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 хэлэлцэхээр даргын зөвлөл дээр шийдвэрлэсэн болно. Эдгээр асуудлыг энэ 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох Байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье. Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2015.08.14) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж, өнөөдөр өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болсн нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн оногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтануудад хамаарахгүй болохыг онцлон тэмдэпэж байна. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн нгйруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, суины эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсаи зохицуулалтыг бий болгож, өмнө нь зохицуулагдаагүй байсан зарим харилцахг хуульчилж өгсөнөөрөө ач холбогдолтой хууль боллоо. 113

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw