МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад зөвхөн 1 удаагийн хаврын чуулган үлдэж байна. Хаврын чуулган сонгуулийн бэлтгэл ажилтай давхцдаг болохоор энэ намрын чуулган цаг хугацааны хувьд ч, хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудлын хувьд ч маш чухал, хамгийн хариуцлагатай чуулган гэдгийг эрхэм гишүүд Та бүхэн сайтар ойлгож байгаа. Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг зайлшгүй батлах ёстой чухал хуулиуд тусгагдсан. Түүнээс гадна Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд өргөн баригдахаар хүлээгдэж байна. Сонгуулийн тухай хууль сонгууль болохоос 6 сарын өмнө батлагдсан байх хуультай. Миний бие Сонгуулийн хуульд оруулах цөөн тооны өөрчлөлтийг улс төрийн намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд хуулийн хугацаанд батлах боломжтой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ч ялгаагүй намуудын зөвшилцлөөс шууд шалтгаална. Эдгээр асуудлыг цаг алдалгүй хэлэлцэж шийдвэрлэх нь эрхэм гишүүд Та бидний хариуцлага, санаачлага, идэвх зүтгэлээс шууд хамаарна. Нам, эвслийн бүлэг, холбогдох Байнгын хороод асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж, хурдтай ажиллах хэрэгтэй. Эрхэм гишүүд Та бүхэн зөвхөн улс орны болон ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэж чадвал бид өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна. Та бүхэнд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье. Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2016.02.05) Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 425 хууль, 65 тогтоол хэлэлцэж баталллаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай 119
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw