2012-2016 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг (2013.07.10) Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Эрхэм гишүүд ээ, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгья. Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг 26 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 86 удаа хийсэн ба бие даасан хууль 13, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 45, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 4, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 26-г тус тус хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл, 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж баталлаа. Хаврын чуулган Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд газрын тос боловсруулах үйлдвэр барих, шатдаг занараас шатахуун гаргах төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн бусад томоохон бүтээн байгуулалтыг төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгалаа. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцлийг ханган ажлаа шуурхай зохион байгуулахад Засгийн газар болон холбогдох бусад байгууллагууд анхаарч, үйл ажиллагаагаа эртнээс төлөвлөж, тооцож ажиллах хэрэгтэй. Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд зөвшөөрөл олгоход саад болж байсан 100 тэрбум төгрөгийн босгыг арилгаж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг Улсын Их Хурал шийдвэрлэж байхаар хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулсанаар зөвшөөрөл олгох үйл явц түргэн шуурхай шийдэгдэх эрх зүйн боломж бүрдлээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар монголчууд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч компаниудын өндөр өгөөжтэй хувьцааг өөрийн орны хөрөнгийн биржээс шууд худалдан авах боломж бүрдлээ. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэснээр гаднын хөрөнгийн биржийн шаарддаг олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр үнэт цаасаа шууд Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалах эрх зүйн орчинг бий болсон. Террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх, мөнгийг угаах үйлдлээс дотоодын санхүүгийн салбараа хамгаалж, урьчилан сэргийлэх зорилгоор Мөнгө угаах 46
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw