Монгол улсын парламент - боть 5

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-V 2012-2016 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг (2015.09.13) Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ, Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн тэргүүн нар аа, Хатагтай ноёд оо. Өнөөдөр бид Монгол Улсад бий болсон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэж Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хийж байна. Сая Улсын Их Хурлын дарга энэ 25 жилд ямар ч байсан парламентын тухай, парламентат ёсны тухай, байнгын ажиллагаатай парламентуудын үйл ажиллагааны тухай ярьсан учраас үүнийг давтах хэрэггүй гэж бодож байгаа. Мөн Улсын Бага Хурлын дарга, эрхэм гишүүн Гончигдорж бас миний дараа үг хэлэх учраас Бага Хурлын үйл ажиллагааны тухай дэлгэрүүлэн энд ярих хэрэггүй болов уу гэж ингэж бодож байгаа юм. Бид нар 5 жилийн өмнө Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 20 жилийн ойг тэмдэглэж бас явж ирсэн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашаа юу хийх вэ гэдэг талаараа ярилцаж байсныг тод санаж байна. Тэр ойн хуралдаан дээр, тэр хүндэтгэлийн хуралдаан дээр би дэлгэрэнгүй үг хэлж байсан. Тэнд хэлж ярьж байсан олон зүйлүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгааг энд тэмдэглэн хэлэх нь зөв байх гэж бодож байна. 1990 оны 7 дугаар сарын 29-нд болсон анхны ардчилсан олон намын оролцоотой сонгуулиар бүрэлдсэн Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулж, Улсын Бага Хурлын хуралдаан яг өнөөдөр энд эхэлж байсныг сайн санаж байна. Тэр үед Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан Маам гуай бид хоёрын хувьд Улсын Бага Хурлын гишүүдийн тангараг өргөх, ямар тангаргаар тангараг өргөж Улсын Бага Хурал ажилдаа орох вэ гэдгийг тэр тангаргийн үгийг бэлдэх ийм үүрэг авч байсан. Тэгээд олон янзаар оролдсон боловч үнэхээр Эзэн Чингис хааны хэлсэн “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэсэн тэр агуу үгнээс өөр үг олж чадаагүй. Ийм үгээр Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм гэдгийг энд давтан хэлье гэж ингэж бодож байна. 1990 оны 7 дугаар сарын 29-ны сонгууль болж 7 дугаар сарын 30 болоход Монголын ард түмэн жинхэнэ ёсоор эрхээ эдэллээ, сонголтоо хийлээ гэж бид бүгд баярлаж байсан. Тэр үед ардчилсан хүчний төлөөлөл ялагдсан. Одоогоор нэлээн өндөр ялагдлыг хүлээсэн. Гэвч маш их баярлаж байсан. Ер нь сонгуульд ялагдаад сонгуульд оролцсон нам, сонгуульд оролцсон хүчин, тэр хүмүүс баярлаж байсан. Тэгэхэд чин сэтгэлээсээ баярласан түүх тэр 1990 оны 7 дугаар сарын 30-ны өглөө байх гэж би боддог юм. Үнэхээр монголчууд яллаа, монголчууд өөрсдийн төр 169

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw